Таканоива А.Баасандорж доод зиндааны бөхийг зоджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Таканоива А.Баасандорж доод зиндааны бөхийг зоджээ

Таканоива А.Баасандорж доод зиндааны бөхийг зоджээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо дөнгөж хоёрхон сарын өмнө бөхчүүдийн дунд үйлдэгдэж буй бие махбодийн хүчирхийллийг үгүй болгох тухай асуудлыг авч хэлэлцсэн билээ. Өнгөрсөн жил их аварга асан Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн нутаг нэгт бөх Таканоива  А.Баасандоржийн биед халдаж хүнд гэмтэл учруулсан хэрэг сүмо бөхийн ертөнцөд шуугиан тариад байв. Гэтэл өнгөрсөн жилийн дуулианы хохирогч болж, Харүмафүжи Д.Бямбадоржоос их хэмжээний нөхөн төлбөр шаардаж байсан А.Баасандорж өчигдөр /2018.12.05/ өөрийн дэвжээний залуу бөхийг зодсон хэрэг гарсан тухай сүмо бөхийн холбооноос мэдэгджээ.

Сүмо бөхийн холбооны олон нийттэй харилцах албаны мэдээлж байгаагаар 28 настай Таканоива А.Баасандорж өөрийн барилддаг дэвжээ болох чиганоура дэвжээний доод зиндааны 23 настай залуу бөхийг юмаа мартсан гэж 4-5 удаа цохьсон байна. Нөгөө бөх нь хүнд гэмтээгүй ч нүүр нь хавдсан байсан гэнэ. Одоогоор тус холбоо үүнээс өөр тодорхой мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд түүнд ямар шийтгэл оноох талаар удахгүй мэдэгдэх болно гэжээ.

 

Эх сурвалж: JAPANTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
9
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж