ЖДҮ-ийн зээл авсан гишүүдийг эгүүлэн татвал төр цэвэршинэ | News.MN

ЖДҮ-ийн зээл авсан гишүүдийг эгүүлэн татвал төр цэвэршинэ

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийн зээл авсан гишүүдийг эгүүлэн татвал төр цэвэршинэ

ЖДҮ-ийн зээл авсан гишүүдийг эгүүлэн татвал төр цэвэршинэ

Олон улсын авлигын эсрэг өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас цуврал арга хэмжээг зохион байгуулсны нэг нь өнөөдрийн хуульчдыг оролцуулсан хэлэлцүүлэг болов.

Хуульчид цугласан эл хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн асуудал нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг эгүүлэн татах боломжтой эсэх тухай байв.

О.Алтангэрэл тэргүүтэй хуульчид дээрх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа. Хуульд зааснаар Цэц  ажлын 50 хоногт багтаан асуудлыг хянан хэлэлцдэг байна. Шаардлагатай гэвэл дахин 30 хоног сунгадаг аж. Тиймээс Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг эгүүлэх татах эсэх шийдвэр ирэх оны хоёрдугаар сард гарах магадлалтай гэж хуульчид хэллээ.

Ингэхдээ Цэц хуульчдын гаргасан энэхүү гомдлыг хүлээн авч, УИХ мөн шийдвэрийг нь хүлээн авбал Монголын төр цэвэршинэ гэж хуульч О.Алтангэрэл хэлэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МӨРӨӨДӨЛ 2018-12-05 66.181.179.114

МӨНГӨ БОДДОГГҮЙ ХҮН ДЭЭШ ГАРАХ АВААС ТӨР ЦЭВЭРШИНЭ ХА ХА ХА

Avatar

Зочин 2018-12-05 66.181.190.235

Ард иргэддээ хүргэх учиртай тийм ч зорилго зориулалттай байсан мөнгийг нь том том бизнестэй их хурлын гишүүд сайд дарга нар нь авчихаар эднийг одоо юу гэж нэрлэх вэ?!
Сонголт маань буруу байсныг ухаарлаа! Одоо харин эднийг эргүүлэн татдаг хууль байна уу, тэрнийгээ хэрэгжүүлье!

Avatar

zochin 2018-12-05 103.57.95.198

Hamgiin turuund Oyundari gej davarsan teneg avgaig tatah heregtei namaas huuh heregtei Uuchlalt guihgui hunii umnuus huuhdiinhee umnuus uuchlalt guihdaa ichij bna ch geh shig hutsdag bna shdee Hulgai hiicheed ichdeggui durak

Avatar

123 2018-12-05 203.91.117.8

ireeduid hulgaich boldog humuus ingej hutsaj eheldeg

Avatar

зочин 2018-12-05 103.212.117.78

ингээд л төр цэвэршлээ юү мөн х****а

Avatar

Зочин 2018-12-05 64.119.19.174

Төр цэвэршихийн эхлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж