ЖДҮ-ийн зээл авсан гишүүдийг эгүүлэн татвал төр цэвэршинэ

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийн зээл авсан гишүүдийг эгүүлэн татвал төр цэвэршинэ

ЖДҮ-ийн зээл авсан гишүүдийг эгүүлэн татвал төр цэвэршинэ

Олон улсын авлигын эсрэг өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас цуврал арга хэмжээг зохион байгуулсны нэг нь өнөөдрийн хуульчдыг оролцуулсан хэлэлцүүлэг болов.

Хуульчид цугласан эл хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн асуудал нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг эгүүлэн татах боломжтой эсэх тухай байв.

О.Алтангэрэл тэргүүтэй хуульчид дээрх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа. Хуульд зааснаар Цэц  ажлын 50 хоногт багтаан асуудлыг хянан хэлэлцдэг байна. Шаардлагатай гэвэл дахин 30 хоног сунгадаг аж. Тиймээс Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг эгүүлэх татах эсэх шийдвэр ирэх оны хоёрдугаар сард гарах магадлалтай гэж хуульчид хэллээ.

Ингэхдээ Цэц хуульчдын гаргасан энэхүү гомдлыг хүлээн авч, УИХ мөн шийдвэрийг нь хүлээн авбал Монголын төр цэвэршинэ гэж хуульч О.Алтангэрэл хэлэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж