БОАЖЯ-ныхан “Эерэг болгоё, харилцаа, хандлага үйлдэл” аянд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

БОАЖЯ-ныхан “Эерэг болгоё, харилцаа, хандлага үйлдэл” аянд нэгдлээ

БОАЖЯ-ныхан “Эерэг болгоё, харилцаа, хандлага үйлдэл” аянд нэгдлээ

Жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ныг хүртэл дэлхийн 180 гаруй оронд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин манай улсын хувьд уг аянд 1998 онд нэгдсэн бөгөөд энэ жил “ЭЕРЭГ БОЛГОЁ, ХАРИЛЦАА, ХАНДЛАГА ҮЙЛДЭЛ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардсан дэлхий нийтийн хөдөлгөөн билээ.

БОАЖЯ-ны удирдлагууд болон нийт ажилтан, албан хаагчид дээрх аянд жил бүр нэгдэж олон нийтэд хүчирхийллийн эсрэг дуу нэгтэй байхыг уриалдаг бөгөөд энэ жил ч мөн  “Цагаан тууз” зүүн, хүчирхийлэлтэй тэмцэхэд олон нийтийг идэвхи санаачлагатай оролцохыг уриаллаа. Энэ хүрээнд өнөөдөр нийт ажилтан албан хаагчдад “Жендэрийн эрх тэгш байдлыг салбарын бодлогод хэрхэн тусгах вэ?” илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Та энэ аянд яагаад оролцох ёстой вэ?

  • Эрэгтэй хүн бүр хүчирхийлэл үйлддэггүй. Гэвч зарим эрэгтэйчүүд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдсээр байна. Бид нийгэм, хамт олноороо буруушаан дуугарахгүй бол тэд хүчирхийллээ үйлдсээр, бид дуугүй байдлаараа тэднийг дэмжсээр л байна.
  • Олон охид, эмэгтэйчүүд хүчирхийллийн улмаас зовон шаналж, эрүүл, аюулгүй амьдрах наад захын үндсэн эрхүүдээ эдэлж чадахгүй байгааг харсаар байж, бид юу ч хийхгүй байж болохгүй.
  • Хүн бүр “надад хамаагүй” гэж чимээгүй өнгөрөх аминч хандлагаасаа татгалзаж, өөрийнхөө чадах хэрээр, том жижиг гэлтгүй ямар нэгэн алхам хийх шаардлагатай байна. Энэ мэтчилэн нийгэмд гарч буй сэтгэл сэртийлгэм хэргүүдэд хяналт тавьж тэдний үйлдлийг зогсооход бидний дуу хоолой хүчтэй нөлөө үзүүлэх болно. Тиймээс БОАЖЯ-наас төр, хувийн хэвшлийн удирдлага, ажилтан, албан хаагчид болон нийт иргэд олон нийтэд Хүчирхийллийн эсрэг “ЭЕРЭГ БОЛГОЁ, ХАРИЛЦАА, ХАНДЛАГА ҮЙЛДЭЛ”аянд нэгдэхийг уриалж байна.

Дашрамд дурдахад БОАЖЯ нь 2014 онд женэрийн эрх тэгш байдлыг салбарын бодлогод тусган хэрэгжүүлж байгаа хамгийн  анхны төрийн байгууллага бөгөөд салбарын хэмжээнд одоогоор 3000 гаруй хүн ажиллаж байна. Тэд хүчирхийлэлд хэзээч үгүй гэж хэлж чаддаг бөгөөд  энэ өдөр цагаан тууз зүүн нэгддэг юм. Цагаан тууз зүүх нь хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэсэн утгыг илэрхийлдэг.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж