Трамп-Кимийн уулзалтын тухай Хятадад хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Трамп-Кимийн уулзалтын тухай Хятадад хэлэлцэнэ

Трамп-Кимийн уулзалтын тухай Хятадад хэлэлцэнэ

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо маргаашаас /2018.12.06/ эхлэн БНХАУ-д гурав хоногийн айлчлал хийнэ. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуаны мэдээлснээр, тус айлчлал нь хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, Хятад болон Солонгосын хойгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй ажээ.

Ри Ён Хо болон Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нарын хэлэлцэх гол асуудлын нэгд удахгүй болох АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын тухай санал бодлоо солилцох юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах дорвитой ажлыг хийхээс нааш Хойд Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ цуцлахгүй хэмээн мэдэгдсэн билээ. Үүнээс үүдэлтэйгээр Хойд Солонгосын Гадаад хэргийн сайдын Хятадад ярих бас нэгэн чухал асуудал нь хориг арга хэмжээг зөөллөх тухай байж болох юм.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж