БНХАУ-ын зүүн хэсэгт байрладаг Зэжиань мужийн Ханжоу хотын нэгэн гудамжинд “Алтан гутал” нэртэй аварга том хос гутлын хөшөөг байрлуулжээ. Энэхүү хөшөөг Хятадын урлагийн академийн оюутнууд бүтээсэн байна.
Алтан шар өнгөтэй энэ хөшөө нь энгийн нэг хөшөө биш бөгөөд хөшөөг бүтээхийн тулд гинко модны навчис ашиглажээ. Хөшөөг үзэж сонирхохоор тус хотын оршин суугчдаас гадна хөрш зэргэлдээх хотын ард иргэд хүртэл ирж сонирхож байна хэмээн Хятадын төрийн “Синьхуа” агентлаг цахим хуудастаа нийтэлсэн байна.
Польш улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хурлын үеэр ийм хөшөө бүтээсэн нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах зэрэг тулгамдсан асуудлуудад хүмүүсийн анхаарлыг хандуулах зорилготой хэмээн хөшөөг бүтээсэн оюутнууд тайлбарлажээ.
Эх сурвалж: XINHUA
Холбоотой мэдээ