Ө.Батжаргал: Нэг ч өвчтөнийг шалан дээр хэвтүүлж, эмчлээгүй

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Ө.Батжаргал: Нэг ч өвчтөнийг шалан дээр хэвтүүлж, эмчлээгүй

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран өнөөдөр /2018.12.05/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд  Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нийслэлийн харьяа эмнэлгүүд томуу томуу төст  өвчний тархалтын үеэр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

"850 ОРЫГ НЭМЭЛТЭЭР АШИГЛАНА"

Тэрбээр “Жил бүрийн арваас дөрөвдүгээр сарын хооронд томуу, томуу төст өвчний дэгдэлт идэхжиж, эрүүл мэндийн байгууллагад хандаж тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо эрс өсдөг. Эрүүл мэндийн сайдын 346 дугаар тушаалаар Нийслэлийн засаг даргын А577 дугаар захирамжаар батлагдсан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангахаар ажиллаж байна. Тухайлбал, 2017-2018 онд  Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд 60 ор, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд 50, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлгийг тус  тус ашиглалтад оруулж, үндсэндээ 200 орчим хүүхдийн ороор хангасан.

Нийслэлийн эмнэлгүүдэд энгийн 977 ор хэрэглэгддэг бол 2018-2019 онд нэмэлтээр 354 ор, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгчдийн 496 орыг бэлтгэсэн. Үндсэндээ 850 орыг нэмэлтээр томуу, томуу төст өвчний  дэгдэлтийн үед хүүхдийн тусламж үйлчилгээнд ашиглахаар бэлдээд байна. Өнөөдрийн байдлаар 1311 хүүхэд томуу, томуу төст өвчний оноштойгоор хэвтэн эмчлэгдэж байгаа. Нийслэлд 1827 орыг бэлдээд байгаа.

Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн хүүхдийн  тасгууд ажлын өдөр 22 цаг хүртэл, бямба гаригт 10.00-16.00 цаг хүртэл сунаж ажиллаж байна. Мөн дүүрэг болгоны эрүүл мэндийн төв дээр зөвлөгөө өгөх утас ажиллаж байна. Хэрэв дэгдэлтийн байдал цааш нэмэгдээд ирэх юм бол, өрхийн эмнэлгүүд уртасгсан цагаар, амбулаторийн зарим тусламж үйлчилгээг нэмж ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 4.4 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар их, сүүлийн  гурван жилийн  дунджаас 2,8 хувиар бага байна” гэв.

"БИД  НЭГ Ч ӨВЧТӨНИЙГ ШАЛАН ДЭЭР ЭМЧЛЭЭГҮЙ”

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга  Ө.Батжаргал “Манай эмнэлэг хүүхдийн хоёр тасагтай. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хүүхдийн орныхоо тоог хангалттай нэмсэн. Нэг хоёрдугаар тасаг нийлээд 350 ортой. Цахим хуудаснаа   сүүлийн өдрүүдэд хоёр жилийн өмнөх ид ачааллын үеэр ор хүрэлцэхгүйгээс коридорт эмчлүүлж байгаа хүүхдүүдийн зураг цацах боллоо. Тухайн үед манай хүүхдийн эмнэлэг 140 ортой байсан ч  ид ачааллын үеэр 238 хүүхдэд  үйлчилгээ үзүүлж байсан юм.  Гэтэл хоёр жилийн өмнөх шалан дээр хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүдийн зургийг өнөөдөр болсон үйл явдал мэт  тарааж байна. Энэ худал мэдээлэл цахимаар давалгаалаад эргээд эцэг эхчүүдийн хандлага хүртэл  сөрөг болж эхэллээ. Бид  нэг ч иргэнийг  газар шалан дээр эмчлээгүй. Манай эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч ажилтнууд нялхсын эндэгдэл гаргаж байгаагүй, нэг ч эм тариаг гаднаас эцэг эхчүүдээс авалгүй ажилладаг" гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж