Беларусь улсад Элчин сайдын яам нээхэд 900 сая төгрөг зарцуулна | News.MN

Беларусь улсад Элчин сайдын яам нээхэд 900 сая төгрөг зарцуулна

Беларусь улсад Элчин сайдын яам нээхэд 900 сая төгрөг зарцуулна

Беларусь улсад Элчин сайдын яам нээхэд 900 сая төгрөг зарцуулна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2018.12.05/ Бүгд Найрамдах Беларусь улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын танилцуулснаар ”Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт гуравдагч хөрш болон бусад улстай уламжлалт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж худалдаа, эдийн засгийн харилцааны хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгнө  гэж заасан. Энэ зорилтын хүрээнд Беларусь улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яамыг нээх тухай асуудлыг хэлэлцүүлж байна. Монгол Улсын хувд Евро Азийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнуудтай түүний дотор тус бүс нутаг дахь манай түнш орныг Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон Беларусь улстай харилцаа хамтын ажиллагааг худалдаа эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Хоёр талд хөдөө аж ахуй, барилга хот байгуулалт, тээвэр логистикийн салбарын харилцан ашигтай бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх сонирхол боломж  өндөр байна. Түүний дотор манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг  хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Беларусь улсад Элчин сайдын яамтай болсноор дээрх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хил, гааль, худалдааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, улсынхаа экспорт, импортын барааны эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу тал бүрдэнэ.  Минск хотод  дахь Элчин сайдын яамыг гурван орон тоотой байхаар төлөвлөж зардлыг тооцсон бөгөөд холбогдох санхүүжилтийг 2019 оны төсөвт суулгасан. Иймд асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Ирэх оныхоо төсвийг бид саяхан баталсан. 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Уг нь хэмнэлт барих бодлогыг баримталъя гэж тохирсон.  Беларусь улс 27 сая хүрэхгүй худалдааны эргэлттэй. Беларусь улс манай улсыг сонирхох нь аргагүй. Экспортоо л дэмжих гэж байгаа бодлого.  Бид юуг экспортлохын тулд хөрөнгө санхүү хэцүү энэ үед  Элчин сайдын яамыг  байгуулах гээд байна вэ. Шаардлага байна уу. 2019 оны төсөвт оруулж ирэх гарцаагүй шаардлага байна уу. 900 сая төгрөг бол бага мөнгө биш.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

Беларусь улс бол манай улстай хамтын ажиллагаатай далайд гарцгүй орнуудын нэг. Беларусь улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр  маш олон боломжууд нээгдэнэ. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллах боломжууд бий. Энэ чиглэлд зээлүүд ч яригдаж байгаа. Улаанбаатарт аль болох Элчин сайдын яам олноор  нээж байршуулах чиглэлээр бид ажиллах ёстой. Байгаа нэг ч Элчин сайдын яамыг  цөөрүүлж, хаалгахгүйн төлөө  ажиллах ёстой. Элчин сайдын яамдууд харилцан нээж байж нээгддэг. Ирэх оны төсөвт 900 сая төгрөг  тусгагдсан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Беларусь улс бол манай улсын Европт гарах үүд нь болдог. Цэрэг, техникийн хамтын ажиллагааны гэрээ бүхий таван улсын нэг нь Беларусь улс. Энэ нь өөрөө улс төрийн нарийн бодлогыг авч үзсэний эцэст байгуулагддаг хамтын ажиллагаа юм. Манай үндэсний үйлдвэрүүдэд зах зээл нээх том шаардлага бол Евро Азийн эдийн засгийн холбоо гэсэн хойд чиглэл рүү бид зах зээлээ тэлэх ёстой. Улаанбаатарт олон орны Элчин сайдын яамд байх ёстой. Түүний төлөө манай гадаад бодлогын байнгын хороо ажиллах үүрэгтэй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 Оросын талыг хүчтэй оруулж ир гэж дээрээс тушаагаагүй л юм бол Элчин сайдын яам байгуулахаа түр байзнах хэрэгтэй. Индонез улс дахь Элчин сайдын яамыг татан буулгачихсан. Уг нь  Индонез  улс Беларусь улсаас илүү ач холбогдолтой. Элчин байгуул гэж ах  шаардаад байгаа юм уу. Тийм бол ахдаа  таалагдсан дээр л дээ. Бид уг нь  ах гэдэг үгийг  70 жилийн өмнө хэлдэг байсан. Одоо бид сайн хөрш, бодлого, тэгш харилцаа гэж ярих ёстой шүү дээ. Би Беларусь улсыг мэднэ. Трактороор нь бодох хэрэгтэй. Беларусь улсын хөдөө аж ахуйн технологи нь сайжирсан зүйлгүй. Тиймээс тус улсын элчин сайдын яамыг  байгуулах саналыг  дэмжихгүй байна. Яамтай, яамгүй манай хоёр улс дипломат харилцаатай.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

 2017 оны төсвийг хэлэлцэж байх үеэр Индонез, Бразилд Элчин сайдын яамыг хаах болсон шалтгааныг төсөв санхүүтэй холбон тайлбарлаж байсан л даа. Бүхэл бүтэн Өмнөд Америкийн харилцааг  Бразилаас хамаарч хийе гэдэг бодлогоор тухайн үед нээж байсан болов уу. Бразил бол эдийн засаг нь өндөр хөгжсөн орон. Өнөөдөр Беларусь улсаас хөнгөлөлттэй зээл авах тухай ярихад заавал тус улсын Элчин сайдын яамыг байгуулах шаардлага байхгүй гэж би харж байна.

Ингээд гишүүд  хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж дууссаны дараа Бүгд Найрамдах Беларусь улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулъя гэдэг горимын саналаар санал хураахад байнгын хорооны гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-05 202.126.89.215

ЦОГТБААТАР ГЭЖ ХУРЦЫН ДОТНЫН НӨХӨР ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН САЙДААР Л ТУУЖ ЯВАХ ЮМ ДАА !!!

Avatar

onom 2018-12-05 64.119.24.241

yamarch utga alga gadaad yamnii xeden dip amidrax gazraa nemegduulj bna. uur yu ch bish.

Avatar

ажилд бус хүнд зориулж ЭСЯ нээдгээ боль! 2018-12-05 202.126.89.45

Европоор дүүрэн манай ЭСЯ байдаг. Аль социализмын үед үзэл суртлын зорилгоор нээсэн Зүүн Европын Унгар, Чех, Польш Болгарид нээсэн ЭСЯ-даа, бас МАН 2000-2004 онд олонхи байхдаа нээсэн Австри дахь ЭСЯ-ыг, мөн Зүүн Өмнөд Азийн Вьетнам Лаос дахь ЭСЯ-ыг хаах хэрэгтэй. Тэртээ тэргүй нэг хил хязгаартай Европын орнуудыг ХБНГУ, Итали, Франц, Их Британи, Швед дэх ЭСЯ-даас бүсчилж хамааруулахад болно. Беларусийг Оросоос хамаарахад хангалттай.Зүүн Өмнөд Азийг Харин Тайландаас хамаарахад болно..

Avatar

Индонез улс Беларусь улсаас илүү ач холбогдолтой 2018-12-05 182.160.32.83

Индонез улс Беларусь улсаас илүү ач холбогдолтой Ene BAASANKUUG yaah vee.\n estoi T

Avatar

Зочин 2018-12-05 202.126.89.215

СОЦ СИСТЕМЭЭСЭЭ ГАРААГҮЙ ШАХУУ УЛСАД МАНАЙХ ШИГ ӨРӨНДӨӨ БАРИГДСАН ОРОН ЮУН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ БАЙГУУЛАХ !!! БАЙР ТҮРЭЭСЛЭЭД СУУНА БИЗ !!! БАС Л МӨНГӨ ХУСАХ ШАЛТГААН !!! ХӨНЖЛИЙН ХИРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙГЭЭРЭЙ !!!

Avatar

зочин 2018-12-05 139.5.217.114

Эдийн засаг сэргэж, ядаж ард түмний нуруу тэнийтэл Элчин сайдын яам\nнээх шаардлагагүй ээ. Массын байж байгаа царайг нэг хар даа ноёдоо!\nДаарч хөрсөн, царай алдсан, ирээдүйдээ итгэл муутай товчдоо их л гундуу\nбайцгаана даа

Avatar

зочин 2018-12-05 139.5.217.114

Эдийн засаг сэргэж, ядаж ард түмний нуруу тэнийтэл Элчин сайдын яам\nнээх шаардлагагүй ээ. Массын байж байгаа царайг нэг хар даа ноёдоо!\nДаарч хөрсөн, царай алдсан, ирээдүйдээ итгэл муутай товчдоо их л гундуу\nбайцгаана даа

Avatar

Зочин 2018-12-05 202.21.106.101

1000 гаруй монгол хүн амьдардаг Испанид нээгээч. Бараг Оросын муж шиг Беларуст нээх хэрэггүй. Москвагаас хамаарахад болно.

Avatar

Зочин 2018-12-05 202.126.89.215

ЦОГТБААТАРАА : ШИНЭ САНАА БАЙНА !!! ДОНБАС- Д ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭЧИХ !!! БАС Л МӨНГӨ ХАРАГДАНА !!! ХА ХА ХА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж