Д.Трамп жиргээгээрээ Макроныг “элэглэв”

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Д.Трамп жиргээгээрээ Макроныг “элэглэв”

Д.Трамп жиргээгээрээ Макроныг “элэглэв”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Макроныг шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал тэмцлээс болж шийдвэрээсээ буцсаныг нь өөрийн твиттер хуудастаа ийн бичжээ.  “@Эммануэль Макрон найз маань Парисын тэмцэгчидтэй санал шийдэлд хүрсэн нь сайн хэрэг боллоо. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнээс болж хариуцлагатай орнууд эрчим хүчний салбар, тэр дундаа шатахууны үнэ өртгийг ихээр нэмэгдүүлэх сөрөг үр дагавартайг би эртнээс мэддэг байсан” гэв.

АНУ нь “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 2015 оны Парисын гэрээ”-нээс 2017 оны зургадугаар сарын 1-нд албан ёсоор гарсан билээ.

Энэ долоо хоногийн эхээр Францын Ерөнхий сайд Эдуард Филипп шатахууны үнэ нэмэх шийдвэрээ зургаан сарын хугацаатай цуцалсан тухай мэдээлсэн билээ. Тус шийдвэр нь Эммануэль Макроны Ерөнхийлөгч болсноосоо хойш бодлогоосоо няцаж буй анхны тохиолдол болсон юм. Үүнд Францын ард түмний уйгагүй жагсаал, тэмцэл нөлөөлсөн ажээ.

Угтаа шатахууны үнийг нэмснээр Франц улс сэргээгдэх эрчим хүч тэргүүтэй байгаль дэлхийд илүү ээлтэй салбаруудынхаа хөрөнгө оруулалтыг Парисын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу биелүүлэх зорилготой байжээ.

Эх сурвалж: Ройтерс

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж