Гэртээ харихаар яваад сураггүй болсон 28 настай иргэнийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Гэртээ харихаар яваад сураггүй болсон 28 настай иргэнийг хайж байна

Гэртээ харихаар яваад сураггүй болсон 28 настай иргэнийг хайж байна

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны харьяат 28 настай эрэгтэй,  иргэн Ө-г эрэн хайх ажил үргэлжилж байна. Тэрбээр энэ сарын 2-нд шатахуун түгээх станцын сахиул Ц-гийнхээс  гэр рүүгээ яваад сураггүй болжээ.  Түүнийг эрэн хайх ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн газар, Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд болон нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид ар гэрийнхэнтэй нь хамтарсан 68 хүн 13 автомашинтайгаар Эгийн голын эрэг дагуу хайж байна. Өчигдрийн /2018.12.04/ байдлаар голын эргээс 20 метрт мөр тасарсан газраас голынхоо хаялга дагуу нийт 35 цооног гаргаж, 2 удаагийн шумбалт хийж, Хатгал тосгоноос зүүн урд зүгт Ма толгой гэдэг газар хүртэл 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж