Болливудын од Приянка Чопра хуримаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Болливудын од Приянка Чопра хуримаа хийлээ

Болливудын од Приянка Чопра хуримаа хийлээ

Болливудын од жүжигчин, 2000 оны дэлхийн гоо бүсгүй Приянка Чопра АНУ-ын дуучин Ник Жонастай Энэтхэгт хуримаа хийж байгаа билээ. Олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад буй тэдний нүсэр хурим гурав хоног үргэлжлэх аж. Тэд хуримын эхний өдрөө үндэсний хувцастай өнгөрүүлсэн бол өчигдөр европ маягаар хувцасласан байна. Энэ өдрийн хуримын уур амьсгалаас хамгийн их анхаарал татсан зүйл нь сүйт бүсгүйн цагаан даашинзны 22 метр урт гивлүүр байсан юм.

“Ральф Лорен” брэндийн тус даашинз нь уртаас урт гивлүүрээс гадна хоёр сая гаруй сувдан шигтгээтэй ажээ.

Олон хоног үргэлжилж буй түүний хуримын ёслол болон 22 метр урт гивлүүр нь цахим ертөнцөд олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Тухайлбал, Приянка Чопрагийн твиттер хуудастаа тавьсан зургийнх нь дор “Түүний гивлүүр миний ирээдүйгээс ч урт, бас гэрэлтэй байна” гэжээ. Хосууд хуримын ёслолдоо өөрсдийн төрж өссөн ялгаатай орчин, өв уламжлалын аль алийг нь тусгахыг хичээсэн байна.

Приянка Чопра, Ник Жонас нарын үерхэж байгаа тухай цуу яриа гараад удаагүй байхад тэд өнгөрсөн зун сүй тавьснаа зарласан. Энэтхэгийн алдарт жүжигчин Приянка Чопра 36, дуучин Ник Жонас 26 настай юм. Приянка Чопра 50 гаруй кинонд тоглосон, Болливудын хамгийн их ашиг орлоготой жүжигчдийн нэг бөгөөд 2000 онд дэлхийн гоо бүсгүйгээр шалгарч байв.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж