“Chanel” амьтны арьс үсээр хувцас хийхгүй | News.MN

“Chanel” амьтны арьс үсээр хувцас хийхгүй

“Chanel” амьтны арьс үсээр хувцас хийхгүй

“Chanel” амьтны арьс үсээр хувцас хийхгүй

Дэлхийн алдарт “Chanel” брэнд  матар, могой, гүрвэл зэрэг амьтны арьсыг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглахаа зогсоох шийдвэр гаргаснаа зарлажээ. Үүнээс гадна амьтны гаралтай үслэг эдлэлийн үйлдвэрлэлээ ч мөн зогсоох аж. Дэлхийн томоохон тансаг зэрэглэлийн брэнд ийм шийдвэр гаргаж, үлгэр жишээ үзүүлж байгааг амьтдын эрхийг хамгаалагчид сайшаан хүлээн авч байна.

“Амьтны үс, арьс хэрэглэхээс татгалзсан нь үнэхээр сайшаалтай хэрэг. Тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бусад брэндүүд ч цаашид “Chanel” компанийн энэхүү шийдвэрийг дагана гэж найдаж байна” хэмээн амьтны эрхийг хамгаалагчдын төлөөллүүд хэлжээ.

АНУ-ын амьтдын эрхийн хамгийн том байгууллага болох “PETA” твиттер хуудастаа “2018 он бол дизайнеруудын хувьд чулуун зэвсгийн үеэсээ салж чадсан он байлаа” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

“Одоогоор могойн арьсан цүнхүүдийг “Chanel” компанийн албан ёсны цахим хуудсаас буулгасан байгаа ч дэлгүүрүүдийн лангуун дээрх бүтээгдэхүүнийг эргүүлэн татахад багагүй хугацаа орно” гэж тус брэндийн загвар хариуцсан компанийн захирал Бруно Павловски мэдээлжээ. “Chanel” брэнд цаашид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс арьс болон бусад материал гарган авах технологийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах юм байна.

Эх сурвалж: BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-12-05 203.91.115.46

NAFA гэдэг компанийн булган шуба сурталчилаад байгаа яруу найрагч гэх Лхагвасүрэн Анужин хоёрт энэ нийтлэлийг уншуулах юмсан амьны арьсаар хийсэн шуба сурталчилаад хөөрхий өвгөн яруу найрагчид алсан амьтныхаа арьсыг зарсан мөнгөнөөсөө өгч нөгөөх нь авч сурталчилгаанд тоглож байдаг мөнгөний хэрэг гарсан юм байлгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж