"20 сая төгрөгийн үнэ бүхий төхөөрөмж алдагдсан"

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

"20 сая төгрөгийн үнэ бүхий төхөөрөмж алдагдсан"

"Өргөө" амаржих газрын нярайн аппарат болон олон тооны тоног төхөөрөмж дутсан. Алдагдсан гэх тоног төхөөрөмжийг тус эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч  нь ѳѳрийн хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан нь тогтоогдсон гэх мэдээлэл цацагдах блсон. Энэ асуудлыг бид “Өргөө” амаржих газрын  эмчилгээ эрхэлсэн дэд дарга Ц.Мөнхцэцэгээс тодрууллаа.

Танай эмнэлгээс хэдэн төгрөгийн үнэтэй багаж төхөөрөмж алдагдсан юм бэ?

-Манай эмнэлгээс 20 сая төгрөгийн үнэ бүхий нярайн тусламж үйлчилгээтэй холбоотой тоног төхөөрөмж алдагдсаныг дотоодынхоо тооллогоор мэдсэн. Тооллогыг өнгөрсөн арваннэгдүгээр сард хийж, 7-ны өдөр мэдээд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст өмч  хөрөнгөд халдсан хэрэг мөн үү биш үү гэдгийг шалгаж өгөөч гээд албан ёсоор хүсэлт  гаргасан.

Нярайн шарлагын аппаратаас гадна хэд хэдэн  тоног төхөөрөмж алдагдсан гэх мэдээлэл бий?

-Тооллогоор нярайн шарлагын аппаратаас гадна арав орчим төрлийн багаж дутсан.

Алдагдсан  гэх тоног төхөөрөмжийг танай эмнэлгийн  нярайн тасгийн эрхлэгч хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?

 -Албан ёсоор тайлбар хэлэхэд нярайн тасгийн эрхлэгч О-д  хувийн эмнэлэг байхгүй. Алга болсон  тоног төхөөрөмжүүдийг хэн хулгайлсныг  цагдаагийн байгууллага л тогтоох байх.

Тэгвэл яагаад нярайн тасгийн эрхлэгч О-д  ажлаас чөлөөлөх арга хэмжээ  авсан юм бэ?

-Нярайн тасгийг удирдаж байсан эрхлэгч О нь туршлагатай сайн эмч. Гэсэн  хэдий ч тасгийн эрхлэгч байж өмч хөрөнгөд  анхаарал тавиагүй учраас  ажлаас чөлөөлж цалин хасах арга хэмжээг авсан. Түүнээс биш манай эмнэлгийн эмч  хувийн эмнэлэг рүүгээ багаж тоног төхөөрөмжийг зөөж  авч явсан асуудал байхгүй.

Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад  “Сэжигтэн О-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт зааснаар Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэсэн юм. Энэхүү хэргийн мѳрдѳн шалгалтын ажиллагаа үргэлжлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст явагдаж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж