Худалдаа эрхлэгчид чуулна

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Худалдаа эрхлэгчид чуулна

Худалдаа эрхлэгчид чуулна

Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо/МЖХЭХ/-ноос жижиглэн худалдаа эрхлэгчдэд төрийн бодлого үгүйлэгдэж байгаа талаар болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа, Үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Байгальмаа, МЖХЭХ-ны зөвлөх, ХҮИС зөвлөх багш Д.Нарантуяа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Чулуунбаатар, Монголын Хүнсчдийн холбооны ахмадын зөвлөл Д.Вандан-Очир, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны хүндэт гишүүн Д.Лхагважав болон 21 аймаг, сум дүүргээс оролцож байгаа худалдаа эрхлэгчдийн төлөөлөгчид оролцож, тулгамдаж буй асуудлууд хэлэлцэж, шийдэлд хүрэхээр ажиллаж байгаа талаараа хэлсэн юм.

“Их хүрээ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг энэ сарын 6-7-нд зохион байгуулахаар болжээ.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганаар  хууль эрх зүй, бизнесийн орчин, технологи инноваци, хөрөнгө оруулалт гэсэн гурван сэдвийн хүрээнд чуулах аж.

Худалдаа эрхлэгчдийн төлөөллүүд "Жижиглэн худалдаа эрхлэгчдийн салбарыг төрөөс бодлогын хүрээнд дэмжих зайлшгүй шаардлагатай байгааг дуулгасан юм. Мөн  долларын ханш огцом өссөнөөр худалдаачдын нуруун дээр маш том ачаа болж, жижиглэн худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжийн иргэд түрээс, татвар, торгууль гэх мэт дарамт дор амьдралаа залгуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгаа талаар хэлсэн юм.

С.САРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж