"Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн салбар дундын улсын зөвлөгөөн" болно

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

"Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн салбар дундын улсын зөвлөгөөн" болно

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам "Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн салбар дундын улсын зөвлөгөөн"-ийг 2018 оны арванхоёрдугаар сарын 06-07-ны өдөр Улаанбаатар хотноо 800 гаруй үүрэг хүлээгчдийг оролцуулан зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалт, зөвлөгөөнөөр хүүхдийн эрхийг хангах хууль, тогтоомжийн хэрэгжилт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр өгсөн чиглэл, үүрэг даалгавар, УИХ-ын тогтоол зэрэг олон талт хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна.

Зөвөлгөөн

"Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн салбар дундын үндэсний зөвлөгөөн" 2018 оны 12-р сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Зөвлөгөөнөөр Монгол Улс дахь хүүхдийн эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдал, Монгол Улсын хүүхэд хамгааллын эрх зүйн орчин, Гэр бүл, хүүхэд, залуучуудын байгууллагын бүтэц тогтолцоо, Хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийлэл, түүнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, Хүүхэд хамгааллын INSPIRE багц зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцэнэ. Зөвлөгөөнд 300 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг ханган чиглэлээр Хууль сахиулах байгууллагын үүрэг оролцоо, Гэр бүл дэх хүүхэд хамгаалал, Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгаалал, Хэвлэл мэдээлэл, цахим орчин, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал гэсэн таван салбар хуралдаанд оролцогчид оролцоно.Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам Боловсрол Соёл Шинжлэх ухаан, Спортын ЯамЭрүүл Мэндийн ЯамЦагдаагийн ерөнхий газарНийслэлийн Мэргэжлийн ХяналтХөдөлмөр Халамжийн Үйлчилгээний ГазарОнцгой байдлын ерөнхий газарНийгмийн эрүүл мэндийн үндэсний төвХарилцаа холбооны зохицуулах хорооMNB Монголын МэдээНийслэлийн Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн ГазарUNICEF MongoliaДэлхийн Зөн Монгол / World Vision MongoliaSave the Children in MongoliaGOOD NEIGHBORS MongoliaМонголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл

Posted by Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар on Tuesday, December 4, 2018

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж