Гүнгийн авхай нарын үл ойлголцол | News.MN

Гүнгийн авхай нарын үл ойлголцол

Гүнгийн авхай нарын үл ойлголцол

Гүнгийн авхай нарын үл ойлголцол

Суссексийн гүнгийн авхай, Харри ханхүүгийн гэргий Меган Маркл болон Кембрижийн гүнгийн авхай, Уильям ханхүүгийн гэргий Кэйт Миддлтон нарын хооронд маргаан гарсан тухай хэвлэлүүд бичсэнээс үүдэн Кенсингтон ордноос мэдэгдэл хийжээ.

Английн “The Sun” мэдээллийн сайтад бичсэнээр өнгөрсөн бямба гаригт /2018.12.01/ Кэйт Миддлтон Меган Марклыг туслахуудтай нь бүдүүлэг харьцсан хэмээн уурлаж, тэдний хооронд хэрүүл гарсан байна. Харин Кенсингтон ордны хэвлэлийн төлөөлөгч “Ийм зүйл огт болоогүй” гэжээ. Хааны гэр бүлийн гишүүдтэй холбоотой цуу ярианд ордны зүгээс тэр бүр мэдэгдэл, залруулга хийгээд байдаггүй тул тэдний хоорондын зөрчил, маргаан гүнзгийрсэнтэй холбоотой хэмээн хүмүүс таамаглаж байна.

Харри ханхүүгийн хуримын өдөр авхуулсан энэ зурган дээрх Кейтийн инээмсэглэлийг олон хүн шүүмжилдэг

Кэйт Миддлтон, Меган Маркл нар маргалдсан гэх цуу яриа тархаж байгаа нь анх удаа биш юм. Тухайлбал, Харри ханхүүгийн хуримын ёслолын өмнөхөн Кэйт Миддлтон сүйт бүсгүй Меган Марклтай яриа өрнүүлснийхээ дараа уйлж байсан гэх цуу яриа гарсан. Тэр үед хүмүүс Кейт Миддлтоныг амаржаад удаагүй байсан /Луи ханхүү хуримын үеэр нэг сартай байсан/ тул сэтгэл санааны хувьд эмзэг байгаа хэмээн бодсон байна. Ер нь хуримын ёслолын бэлтгэл ажлыг хийх үед хааны гэр бүлийн гишүүд маш их стресстэй байсан хэмээн албан ёсны хэвлэлүүд бичиж байв.

Харин хуримын дараа Харри ханхүүгийн өөрт нь хандах хандлага өөрчлөгдсөн, ордны амьдрал хэцүү байгаа тухай Меган Маркл найзууддаа ярьж байжээ. Зан аашийн хувьд Меган Маркл нээлттэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг бол Кэйт Миддлтон илүү бүрэг, ичимхий талдаа хүн юм.

Гүнгийн авхай нар хоорондоо зөрчил маргаантай байдаг гэх асуудал намжаагүй энэ үед буюу өнгөрсөн сард Харри ханхүү, хөл хүнд Меган Маркл нар Кенсингтон ордноос нүүх гэж байгаа тухайгаа зарласан билээ. Үүнийг хүмүүс Кэйт Миддлтон, Меган Маркл хоёрын харилцаанаас үүдэлтэй хэмээн үзэж байгаа боловч Харри ханхүү багаасаа Виндсор дахь эдлэнд байх илүү дуртай байсан нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн хэмээн няцааж байгаа юм.

 

Кенсингтон ордонд Уильям болон Харри ханхүү, гүнгийн авхай нар хамт амьдардаг билээ. Ээж Диана гүнж нь нас барснаас хойш Уильям болон Харри ханхүү хоорондоо маш дотно байсан боловч ийнхүү тэд ирэх жилээс тусдаа амьдрахаар болсон байна.

Эх сурвалж: news.com

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-05 146.115.164.182

Negdej har hoyordoj amerik. Ene huuhen asuudaltai bhoo.

Avatar

Зочин 2018-12-05 202.21.106.121

За юу л болов гэж хов базаж хоол олж иддэг улсууд нэг юм сэтгэнэ биз.

Avatar

showman 2018-12-05 104.59.120.41

2 хүүхнийг харьцуулахад л тэнгэр газар, Меган Харригаас эгч, урд нь гэрлэж байсан, хар арьстай хүүхэн, харууд угаасаа нахальныи зантай , Кеит бол дээд угсаа гаралгүй ч баян айлын, боловсролтой хүүхэн, даруухан

Avatar

Зочин 2018-12-05 120.152.172.218

Gaitai huuhen budiig taltsuulj bn daa

Avatar

АРД ARD 2018-12-05 66.181.167.194

Өөрсдийгөө дээд сортын, хүнээс илүү гээд дэндүү итгэсэн тэнэг дээрэлхүү Англичууд одоо больж үз. Хар залуугаараа үс нь халзарсан нусгай банди, хачин муухай муур шиг царайтай банди нарын авгайн хэрүүл хэнд ч сонин биш. Тэнэг англичууд нь л шүтээд амьдарна биз....

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж