Гүнгийн авхай нарын үл ойлголцол

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Гүнгийн авхай нарын үл ойлголцол

Гүнгийн авхай нарын үл ойлголцол

Суссексийн гүнгийн авхай, Харри ханхүүгийн гэргий Меган Маркл болон Кембрижийн гүнгийн авхай, Уильям ханхүүгийн гэргий Кэйт Миддлтон нарын хооронд маргаан гарсан тухай хэвлэлүүд бичсэнээс үүдэн Кенсингтон ордноос мэдэгдэл хийжээ.

Английн “The Sun” мэдээллийн сайтад бичсэнээр өнгөрсөн бямба гаригт /2018.12.01/ Кэйт Миддлтон Меган Марклыг туслахуудтай нь бүдүүлэг харьцсан хэмээн уурлаж, тэдний хооронд хэрүүл гарсан байна. Харин Кенсингтон ордны хэвлэлийн төлөөлөгч “Ийм зүйл огт болоогүй” гэжээ. Хааны гэр бүлийн гишүүдтэй холбоотой цуу ярианд ордны зүгээс тэр бүр мэдэгдэл, залруулга хийгээд байдаггүй тул тэдний хоорондын зөрчил, маргаан гүнзгийрсэнтэй холбоотой хэмээн хүмүүс таамаглаж байна.

Харри ханхүүгийн хуримын өдөр авхуулсан энэ зурган дээрх Кейтийн инээмсэглэлийг олон хүн шүүмжилдэг

Кэйт Миддлтон, Меган Маркл нар маргалдсан гэх цуу яриа тархаж байгаа нь анх удаа биш юм. Тухайлбал, Харри ханхүүгийн хуримын ёслолын өмнөхөн Кэйт Миддлтон сүйт бүсгүй Меган Марклтай яриа өрнүүлснийхээ дараа уйлж байсан гэх цуу яриа гарсан. Тэр үед хүмүүс Кейт Миддлтоныг амаржаад удаагүй байсан /Луи ханхүү хуримын үеэр нэг сартай байсан/ тул сэтгэл санааны хувьд эмзэг байгаа хэмээн бодсон байна. Ер нь хуримын ёслолын бэлтгэл ажлыг хийх үед хааны гэр бүлийн гишүүд маш их стресстэй байсан хэмээн албан ёсны хэвлэлүүд бичиж байв.

Харин хуримын дараа Харри ханхүүгийн өөрт нь хандах хандлага өөрчлөгдсөн, ордны амьдрал хэцүү байгаа тухай Меган Маркл найзууддаа ярьж байжээ. Зан аашийн хувьд Меган Маркл нээлттэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг бол Кэйт Миддлтон илүү бүрэг, ичимхий талдаа хүн юм.

Гүнгийн авхай нар хоорондоо зөрчил маргаантай байдаг гэх асуудал намжаагүй энэ үед буюу өнгөрсөн сард Харри ханхүү, хөл хүнд Меган Маркл нар Кенсингтон ордноос нүүх гэж байгаа тухайгаа зарласан билээ. Үүнийг хүмүүс Кэйт Миддлтон, Меган Маркл хоёрын харилцаанаас үүдэлтэй хэмээн үзэж байгаа боловч Харри ханхүү багаасаа Виндсор дахь эдлэнд байх илүү дуртай байсан нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн хэмээн няцааж байгаа юм.

 

Кенсингтон ордонд Уильям болон Харри ханхүү, гүнгийн авхай нар хамт амьдардаг билээ. Ээж Диана гүнж нь нас барснаас хойш Уильям болон Харри ханхүү хоорондоо маш дотно байсан боловч ийнхүү тэд ирэх жилээс тусдаа амьдрахаар болсон байна.

Эх сурвалж: news.com

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж