Тусгай хамгаалалтын бүсэд баригдсан барилгуудыг буулгана

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Тусгай хамгаалалтын бүсэд баригдсан барилгуудыг буулгана

Тусгай хамгаалалтын бүсэд баригдсан барилгуудыг буулгана

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонслоо.  Тус мэдээлэлд  гол усны урсац бүрэлдэх эх нь нийт 144157.6 км квадрат  талбайг хамардаг бөгөөд үүнээс 64438.45 км квадрат буюу 44.7 хувь нь улсын тусгай хамгаалалтад хамрагдсан. Цаашид улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөж, есөн аймгийн 29 сумыг хамарсан 3.4 сая га талбай бүхий 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж байгаа талаар дурдлаа.

Дээрх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Тусгай хамгаалалтын газар нутгийн ашиглалтын асуудал маш чухал. Өнөөдөр манай улсын тусгай хамгаалалтын газрын ихэнх нь аялал жуучлалын бүс нутаг байдаг. Тийм учраас ашиглалтын асуудалтай холбоотойгоор зөрчлүүд их гардаг. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий  сумын асуудлыг яримаар байна. Сумын  төв  нь  тусгай хамгаалалтын газар нутгийн бүсэд  байдаг. Үүнээс үүдэн тус сумын төвийн иргэд газрын хуулийн дагуу газар эзэмших, ашиглах боломжгүй болчихсон. Тусгай хамгаалалтын газар нутгийн бүс нутгаас сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлж өгөөч ээ гэдэг асуудлыг яриад бараг таван жил боллоо. Энэ асуудлыг Засгийн газраар хэлэлцэж шийдчихэж болдоггүй юм уу. Ямар шалтгаанаар хойшлогдоод байгаа юм бэ. Хоёрдугаарт, Богдхан уулын тусгай хамгаалалтын газар нутаг хэдий ч бодит байдалд газар нутгийн  талаас  илүү хувь нь барилгажилт бий болчихсон. Хот төлөвлөлтийн ажлууд хийгдчихсэн ийм бүс байгаа юм. Цаашид энэ бүсийг яах вэ. Хотын захиргааны зүгээс тусгай хамгаалалтын газар нутаг учраас газар олголтын асуудлыг бид шийддэггүй, яам шийднэ гэж хэлдэг. Цаашид Засгийн газраас энэ чиглэлд ямар  арга хэмжээ авах вэ гэдгийг тодруулав.

Тус асуултад БОАЖ-ын сайд Цэрэнбат хариулт өгөхдөө “Богдхан уулын асуудалд ажлаа авснаас хойш газар зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн ажил хийгдсэн. Өмнө нь олгогдсон газруудын дундах нийтийн эзэмшил, дэд бүтэц явах талбайнуудыг нь чөлөөлж цэгцэлсэн. Тусгай хамгаалалтын бүсэд баригдсан барилгуудыг албадан буулгах ажлыг дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж эхнээсээ үр дүнгээ өгч байгаа. Мөн энэ чиглэлээр хуулийн төсөл санаачилж төлбөрийг нь нэмэх асуудлыг хуулийн төсөлд тусгахаар  болсон.

Ажлын хэсэг:

Бат-Өлзий сумтай холбоотойгоор  яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 2015 онд ажлын хэсэг байгуулагдаж газар дээр нь ажиллаж байсан. Хоёр хэсэг газарт тусгай хамгаалалтаас чөлөөлүүлэх асуудал тавьсан байдаг. Нэг хэсэг газрыг нь чөлөөлөх боломжгүй харин сумын төвтэй ойрхон хэсгийг чөлөөлөх боломжтой гэж ажлын хэсгийн дүгнэлт гарсан.

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Хууль зөрчиж газар олгосон асуудлыг цэгцэлж барилгажилтыг зогсоох  үүргийг манай байнгын хорооноос өгсөн. Мөн  Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл аялал жуучлалын цогцолбор бий болгоё гэж танилцуулж байсан. Энэ ажлын явц ямар байгаа талаар салбарын сайдаас  тодруулахад “Туул гол дагуу иргэдийн амралт, чөлөөт цагийн цогцолбор байгуулах ажил явж байгаа. Гол асуудал нь шүүх дээр маргаан үүсчихээд газартай холбоотой асуудалд шийдвэр гаргах үйл явц нь зогсчихдог юм билээ. Цогцолбор байгуулах чиглэлд ТЭЗҮ нь батлагдсан байгаа. Үүний дагуу сонгон шалгаруулалтыг нийслэлээс зарлана.

Хуралдааны үеэр Хөвсгөл нуурын эрэг орчмын бохирдлыг хөндөж эргийн орчимд эко жорлон барих асуудлыг яаравчилж ажил хэрэг болгох ёстойг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тодотгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж