114 хувьцаат компани тайлангаа ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.28-нд нийтлэгдсэн

114 хувьцаат компани тайлангаа ирүүлжээ

Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дах заалтад заасны дагуу үнэт цаас гаргагч компаниуд 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг 2015 оны 2 дугаар сарын 10-ны дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг.
 
2015 оны 2 дугаар сарын 10-ны байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 237 хувьцаат компаниас 114 хувьцаат компани тайлангаа ирүүлж, тайлангийн ирц 48.1 хувьтай байна.
 
Мэдээллийн ил тод байдлыг хангахтай холбоотой үүргээ хэрэгжүүлээгүй нэр бүхий 123 компаниудын гаргаж буй зөрчил, дутагдлыг Монголын хөрөнгийн биржийн зүгээс олон нийтэд мэдээлж, цаашид зөрчил давтагдсан тохиолдолд арилжааг зогсоолгох, бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах болно.
 
Хугацаандаа тайлан ирүүлээгүй компаниудын жагсаалтыг энд дарж үзнэ үү.
 
Эх сурвалж: http://mse.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж