Борис Немцовийн хүнд зам

Хуучирсан мэдээ: 2015.02.28-нд нийтлэгдсэн

Борис Немцовийн хүнд зам

Борис Немцовийн намтар


Улстөрч, төрийн зүтгэлтэн Москва хотын төвд хоёрдугаар сарын 28-нд шилжих шөнө бусдын гарт амь үрэгдэв.

 

 

Фото: Михаил Метцель/ТАСС

 

Борис Ефимович Немцов 1959 оны аравдугаар сарын 9-нд Сочи хотод төржээ. Эцэг Ефим Давидович төрийн албан хаагч, эх Дина Яковлевна Эйдман эмч байжээ. Эх нь түүнийг өсгөсөн байна.

 

Борис Немцов Лобачевскийн нэрэмжит Горкий хотын их сургуулийн (өнөөгийн Нижегородын улсын их сургууль) радиофизикийн факультетыг 1981 онд төгсгөжээ. Тэрээр физик-математикийн ухааны дэд эрдэмтэн цолыг 1985 онд хамгаалжээ. Радио физикийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнд (НИРФИ, Горький) 1981 – 1991 онуудад шинжлэх ухааны ахлах ажилтнаар ажиллаж байсан байна.

 

1980-аад оны сүүлчээр экологийн хөдөлгөөнд нэгдэн Горькийн дулааны хангамжийн атомын цахилгаан станц бариулахыг эсэргүүцэж байв. Байгууламжийн ажлыг нь эцсийн дүнд уг хөдөлгөөн зогсоож чаджээ. “Атомын аюулгүй байдлын төлөө” хөдөлгөөн түүнийг ЗХУ-ын Дээд зөвлөлийн сонгуульд Немцовыг 1989 онд дэвшүүлсэн боловч түүнийг бүртгээгүй юм.

 

Тэрээр Нижегород хотын “Ардчиллын төлөөх нэр дэвшигчид” гэдэг улс төрийн хөдөлгөөнийг 1990 онд байгуулахад оролцсон ба энэхүү хөдөлгөөнөөс Зөвлөлт Оросын холбоот улсын Дээд зөвлөлд сонгогджээ. 1993 он хүртэл депутатаар ажиллаж байлаа.

 

Зөвлөлт Оросын холбоот улсын ерөнхийлөгчийн сонгуульд 1991 онд Борис Ельцин нэр дэвшихэд Борис Немцов түүний бие төлөөлөгч байв. Борис Ельцин сонгуульд ялсныхаа дараа 1991 арваннэгдүгээр 28-нд өөрийн зарлигаар Борис Немцовийг Нижегород мужийн захиргааны тэргүүнээр томилжээ. 1991 оны арванхоёрдугаар сард захиргааны тэргүүнийг мужийн захирагч гэх болсон юм.

 

1995 оны арванхоёрдугаар сард 58,37 хувийн саналаар мужийн захирагчаар Борис Немцов дахин сонгогдсон. Захирагчийн хувьд тэрээр ОХУ-ын Холбооны Чуулганы гишүүн байв. 1996-1997 онуудад Холбооны чуулганы Нийгмийн бодлогын хорооны орлогч даргаар ажиллажээ.

 

Ерөнхийлөгч Борис Ельцины 1997 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн зарлигаар ОХУ-ын ерөнхий сайд Виктор Черномырдины нэгдүгээр орлогчоор Борис Немцов томилогдов. 1997 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 20 хүртэл тэрээр Түлш эрчим хүчний яамыг давхар хариуцжээ. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчийн хувьд ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн бөгөөд шуурхай асуудлын комиссийн орлогч дарга байлаа.

 

Сергей Кириенкогийн засгийн газарт тэрээр 1998 оны дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл ерөнхий сайдын орлогч хийж санхүү-эдийн засгийн блокыг хариуцаж ирэв. 1998 оны наймдугаар сарын 17-ны дефолтын дараа түүнийг огцруулжээ.

 

1998 оны арванхоёрдугаар сард улс төр, нийгмийн бүх Оросын "Россия Молодая" хөдөлгөөнийг үндэслэн дарга нь болов. 1999 оны наймдугаар сард, “Барууны хүчний холбоо”-ны (СПС) сонгуулийн эвсэлд (2001 оноос нам) "Россия Молодая" нэгдэв. Доод Новгородын нэг мандаттай Автозаводын тойргоос 39,8 хувийн саналаар Төрийн думд сонгогдсон. Төрийн думын орлогч дарга байв. 2000-2003 онуудад СПС жигүүрийн дарга. Мөн СПС намын холбооны улс төрийн зөвлөлийн дарга, намын дарга, намын улс төрийн зөвлөлийн гишүүнээр 2008 он хүртэл ажиллажээ.

 

СПС нам Төрийн думын 2003 оны сонгуульд ялагдсаны дараа "Нефтяной" концерний захирлуудын зөвлөлийн даргаар 2004 оноос ажиллаад жилийн дараа тэндээс явжээ.

 

2005 – 2006 онуудад Украины ерөнхийлөгч Виктор Ющенкогийн зөвлөхөөр ажиллажээ. 2007 онд СПС түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн ч 2008 онд өөрөө татгалзаж Михаил Касьяновыг дэвшүүлжээ.

 

2008 оны арванхоёрдугаар сард “Эв санааны нэгдэл” гэдэг нэгдсэн ардчилсан хөдөлгөөний анхдуур их хурлаар хөдөлгөөний улс төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн гишүүн мөн түүний дарга нарын нэг болов.

 

Сочи хотын тэргүүний 2009 оны сонгуульд өрсөлдөн 13,6 хувийн саналаар хоёрдугаарт орж байлаа.

 

Мөн тэрээр бүртгэгдээгүй Ард түмний эрх чөлөөний намын (ПАРНАС) дарга нарын нэг байж, 2011-2012 онуудын сөрөг хүчний олон нийтийн жагсаалуудад оролцож иржээ.

 

2012 оны зургадугаар сарын 16-нд тэрээр Оросын бүгд найрамдах нам-Ард түмний эрх чөлөөний намын (РПР-ПАРНАС) дарга нарын нэгээр сонгогдлоо. РПР-ПАРНАС намаас Ярослав мужийн думд 2013 онд сонгогдсон байв.

 

Хоёрдугаар сарын 27-нд Москва хотод бусдын гарт амь үрэгдлээ.

 

“Эх орны өмнө байгуулсан зүтгэлийн төлөө” медалийн II зэрэг (1995), Батлан хамгаалах яамны “Дайчин хамтын нөхөрлөлийг бэхжүүлсэний төлөө” медаль (2001) зэргээр шагнагдсан. Мөн Украины Цэцэн Ярославын одонгийн V зэрэг (2006), Хувилгаан буянт Москвагийн Даниил вангийн одонгийн I зэргээр /1996/ тус тус шагнагджээ.

 

Борис Немцов Раиса Ахметовнатай гэр бүл болсон бөгөөд тэд хоёр охинтой. Хэвлэлээр түүнд Дина, Антон, Соня гэсэн хүүхдүүд байгаа гэж бичиж байлаа.

 

Борис Немцовын хүнд зам


 

Тэрээр Нижегород хотын “Ардчиллын төлөөх нэр дэвшигчид” гэдэг улс төрийн хөдөлгөөнийг 1990 онд байгуулахад оролцсон ба тэр хөдөлгөөнөөс Зөвлөлт Оросын Холбоот улсын Дээд зөвлөлд сонгогджээ. Гэрэл зурагт: Борис Немцов “Ардчилсан Орос” хөдөлгөөнийг зохин байгуулсан цуглаан дээр үг хэлж байгаа нь, Доод Новгород, 1990 он
Фото: Николай Мошков/ТАСС

 

 

Зөвлөлт Оросын холбоот улсын ерөнхийлөгчийн сонгуульд 1991 онд Борис Ельцин нэр дэвшихэд Борис Немцов түүний бие төлөөлөгч байв. Борис Ельцин сонгуульд ялсныхаа дараа 1991 арваннэгдүгээр 28-нд өөрийн зарлигаар Борис Немцовийг Нижегород мужийн захиргааны тэргүүнээр томилжээ. Нижегород мужийн захирагч Борис Немцов, 1993 он

 

 

Ерөнхийлөгч Борис Ельцин Доод Новгород мужийн захирагч Борис Немцов (зүүнээс баруун тийш), 1994 он

 

 

1995 оны арванхоёрдугаар сард 58,37 хувийн саналаар мужийн захирагчаар Борис Немцов дахин сонгогдсон юм. Борис Немцов, Ю.Харитоны нэрэмжит степендийг гардуулах үеэр, 1995 он. Фото: Роман Яровицын/ТАСС

 

 

1996 онд Беннетын газар – Хойд туйл – Канад гэсэн маршрутаар агаарын бөмбөрцөгөөр аялах бэлтгэлдээ Валентин Ефремов мужийн захирагчийг урьсан байлаа. Сургуулийн нислэг амжилттай болж, Борис Немцовт гэрчилгээ гардуулсан.

 

 

Ерөнхийлөгч Борис Ельцины 1997 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн зарлигаар ОХУ-ын ерөнхий сайд Виктор Черномырдины нэгдүгээр орлогчоор Борис Немцов томилогдов. 1997 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 20 хүртэл тэрээр Түлш эрчим хүчний яамыг давхар хариуцжээ. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчийн хувьд ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн бөгөөд шуурхай асуудлын комиссийн орлогч дарга байлаа. Зураг дээр: Борис Ельцин, Борис Немцов хоёр ажлын уулзалт дээр, 1997 он. Фото: Александр Чумичев/ТАСС

 

 

Сергей Кириенкогийн засгийн газарт тэрээр 1998 оны дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл ерөнхий сайдын орлогч хийж санхүү-эдийн засгийн блокыг хариуцаж ирэв. 1998 оны наймдугаар сарын 17-ны дефолтын дараа түүнийг огцруулжээ. Ростов мужийн нэгэн уурхайд очин тэрээр уурхайчдын амьдралтай танилцав, 1998 он.

 

© Валерий Матыцин/ТАСС


 

 

1998 оны арванхоёрдугаар сард улс төр, нийгмийн бүх Оросын "Россия Молодая" хөдөлгөөнийг үндэслэн дарга нь болов. 1999 оны наймдугаар сард, “Барууны хүчний холбоо”-ны (СПС) сонгуулийн эвсэлд (2001 оноос нам) "Россия Молодая" нэгдэв. Зураг дээр: хөдөлгөөөний лидерүүд: Борис Немцов, Константин Титов, Сергей Кириенко, Ирина Хакамада

 

 

1999 оны наймдугаар сарын 29-нд Москвад “Чиний зөв” нэртэй концертыг СПС-ийн сонгуулийн эвсэл зохион байгуулав. Зураг дээр: Ирина Хакамада ("Общее дело", зүүнээс) Борис Немцов ("Россия молодая") нар залуучуудын дунд.

 

 

2005 – 2006 онуудад Украины ерөнхийлөгч Виктор Ющенкогийн зөвлөхөөр ажиллажээ.

 

 

Сочи хотын тэргүүний 2009 оны сонгуульд өрсөлдөн 13,6 хувийн саналаар хоёрдугаарт орж байлаа. Борис Немцов сонгуулийн комисст бүртгүүлж байгаа нь.

 

© Виктор Клюшкин/ТАСС

 

2008 оны арванхоёрдугаар сард “Эв санааны нэгдэл” гэдэг нэгдсэн ардчилсан хөдөлгөөний анхдуур их хурлаар хөдөлгөөний улс төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн гишүүн мөн түүний дарга нарын нэг болов.

 

 

2009 он. Борис Немцов (ард нь) академич Виталий Гинзбургтай салах ёслол хийх үеэр. Фото: Алексей Филиппов/ТАСС

 

 

2007 онд СПС түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн ч 2008 онд өөрөө татгалзаж Михаил Касьяновыг дэвшүүлжээ. 2012 оны зургадугаар сарын 16-нд тэрээр Оросын бүгд найрамдах нам-Ард түмний эрх чөлөөний намын (РПР-ПАРНАС) дарга нарын нэгээр сонгогдлоо. РПР-ПАРНАС намаас Ярослав мужийн думд 2013 онд сонгогдсон байв.

 

 

Иргэний нэгдсэн фронтын лидер Гарри Каспаров, Борис Немцов (зүүнээс баруун тийш) "Эв санааны нэгдэл" хөдөлгөөний их хурал дээр, 2010 он
 

 

 

Борис Немцов Мөн тэрээр бүртгэгдээгүй Ард түмний эрх чөлөөний намын (ПАРНАС) дарга нарын нэг байж, 2011-2012 онуудын сөрөг хүчний олон нийтийн жагсаалуудад оролцож иржээ.


Фото: Руслан Шамуков/ТАСС

 

 

Борис Немцов

 

 

Хоёрдугаар сарын 27-нд Москва хотод бусдын гарт амь үрэгдлээ.

 

 

Энэ аллага Орос ба гадаад ертөнцийг цочроолоо. Оросын ерөнхийлөгч Владимир Путин “харгис аллага” гэж уг хэргийг нэрлээд Мөрдөн байцаах товчоо, хүчний байгууллагуудад мөрдөн байцаах хэсгийг байгуулах үүрэг өгөн хэргийг өөрийн хяналтад авч буйг мэдэгджээ.

 

Борис Немцов өндөр тушаал, сөрөг хүчин, баривчилгаа зэргийн бүхий л зүйлийг үзсэн хүнд замыг тууллаа гэж түүний хамтран зүтгэгч Леонид Гозман хэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж