Эйнштейний “бурхны захидал” 2.9 сая ам.долларт хүрэв

Хуучирсан мэдээ: 2018.12.29-нд нийтлэгдсэн

Эйнштейний “бурхны захидал” 2.9 сая ам.долларт хүрэв

Алберьт Эйнштейний бурхан, шашны тухай үзэл бодлоо бичсэн захидал нь дуудлага худалдаагаар 2.9 сая ам.доллараар зарагджээ.

Эйнштейн 74 настайдаа
Нобелийн шагналт эрдэмтэн Альберт Эйншейн 1954 онд буюу 74 настайдаа Германы философич Эрик Гуткинд хэмээх хүний эрдмийн ажлыг уншаад, санал шүүмж бичиж өгсөн нь энэхүү гурван нүүр захидал юм. “Бурхны захидал” хэмээх нэрээрээ алдаршсан уг захидлыг  Нью-Йорк дахь дуудлага худалдаагаар 1.5 сая ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж байсан ч хоёр дахин илүү үнээр зарагдсан байна.

Захидлын агуулга нь шашин болон шинжлэх ухааны хоорондын маргааны тухай ажээ. Алдарт эрдэмтэн нас барахаасаа нэг жилийн өмнө бичсэн тус захидалдаа бурхны тухай өөрийн үзэл хандлага болон философийн байр сууриа төрөлх Герман хэл дээр бичиж, илэрхийлсэн байна.

“Миний хувьд бурхан гэдэг бол хүний сул дорой байдлын илэрхийллээс өөр юу ч биш. Библи бол балар эртний үлгэр, домгийн цуглуулга юм” хэмээн бичжээ. Еврей үндэстэн тэрбээр иудейн шашныг ч бас балар эртний мухар сүсгийн нэг хэлбэр гэжээ.

"Бурхны захидал" нь дуудлага худалдаагаар зарагдаж буй Эйнштейний анхны захидал биш юм. Эйнштейнтэй уулзахаас татгалзсан химийн чиглэлээр суралцдаг Итали оюутанд бичсэн захидал нь 6100 ам.доллароор үнэлэгдсэн байна. Мөн 1928 онд бичсэн захидал нь 103.000 ам.доллар, амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийн тухай дурсан бичсэн захидал нь 1.56 сая ам.доллароор тус тус зарагдаж байжээ.

“Төлөв даруу, тайван байснаар амжилтад тэмүүлж, аз жаргалтай амьдрах боломжтой” хэмээсэн нь захидал доторх хамгийн сонирхолтой өгүүлбэр байв.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж