Ардчилсан намын IX их хурал Төрийн ордонд болж байна. Хуралд тус намын 1040 төлөөлөгч оролцож байгаагийн 380 нь ҮБХ-ны гишүүн юм. Энэ удаагийн хуралдаанаас долоон асуудал хэлэлцэж батална. Тодруулбал, АН-ын даргын улс төрийн илтгэл, мөрийн хөтөлбөр /үзэл баримтлалын төслийг хэлэлцэх/, үндсэн дүрмийн төслийг хэлэлцэн батлах, ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, намын даргын илтгэлийг хэлэлцэх, улс төр нийгэм эдийн засгийн байдалтай холбоотой шийдвэр гаргах, ҮБХ-ны гишүүдэд өөрчлөлт оруулах зэрэг асуудал багтаж байна.
Холбоотой мэдээ