-Мөрдөн байцаалт аллага захиалгатай гэж үзэж байна-
Оросын улстөрч, төрийн зүтгэлтэн, Ярослав мужийн думын гишүүн Борис Немцовыг Кремлээс холгүй, Москвагийн төвд хоёрдугаар сарын 28-нд шилжих шөнө буудан хөнөөжээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путинд уг аллагын талаар тэр даруйд нь мэдээлсэн байна.
"Энэ харгис аллага захиалгатай гэх бүх шинжийг агуулсан бөгөөд өдөөн хатгалагын шинжтэй хэмээн Путин онцлон тэмдэглэсэн" гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.
Фото: Михаил Жапаризе/ТАСС
Песков уг аллагыг “зуун хувийн өдөөн хатгалага” гэж нэрлэв.
Урьдчилсан мэдээгээр, Немцовыг Москва голын гүүрээр зугаалж явахад нь машинтай үл таних хүн 7-8 удаа буудаад зугтжээ. Оросын Дотоод хэргийн яамны албан ёсны төлөөлөгч аллагын газраас зургаан хонгио олдсон ба Немцовт дөрвөн сум туссан байна гэж мэдээлэв. Хууль хяналтын байгууллагын эх сурвалж уг аллагыг эртнээс сайтар бэлтгэн улстөрчийг мөрдөн ажиглаж ирсэн гэдгийг хэлж байна.
Борис Немцов хоёрдугаар сарын 28-нд шилжих шөнө Москвагийн төвийн Большой Москворецкийн гүүрэн дээр алагджээ. Фото: Михаил Жапаризе/ТАСС
Борис Немцовыг эртнээс ажиглан мөшгөж байсан ба алуурчид нь түүний хаашаа явахыг сайтар мэдэж байжээ гэж хууль хяналтын байгууллагын эх сурвалж мэдээлсэн байна.
Мөрдөн байцаалтын тогтоосноор Немцов нэгэн эмэгтэйн хамт ресторанд хоолоод гүүрээр зугаалахаар явсныг тогтоов.
Улстөрч бүсгүйн хамт Улаан талбайгаар дайран Висильевын налуу руу буугаад дараа нь Большой Москворецкийн гүүрээр Болотнын талбайн зүг явжээ.
200 метрийн дараа тэдэнтэй гадаад маркийн машин зэрэгцэн ирээд машинаас Немцовыг буудан хөнөөгөөд машин зугтан явжээ.
Немцовын замын дагуух ажиглалтын камеруудын бичлэгийг мөрдөн байцаагчид судалж байна.
Цагдаагийнхан хэргийн газарт
Немцовын хамтран зүтгэгчид хэргийн газар очив. Зураг дээр: РПР-ПАРНАС намын дарга нарын нэг Михаил Касьянов, РПР-ПАРНАС намын гишүүн, “Эв санааны нэгдэл” хөдөлгөөний гишүүн Илья Яшин телевизийн хөтлөгч Ксения Собчак (зүүнээс баруун талд нь)
Немцовын хамтран зүтгэгчид гуравдугаар сарын 1-нд төлөвлөсөн сөрөг хүчний жагсаалын оронд “гашуудлын марш” хийхээр болжээ. Зураг дээр: РПР-ПАРНАС намын гишүүн, “Эв санааны нэгдэл” хөдөлгөөний тэргүүлэгчдийн гишүүн Илья Яшин телевизийн хөтлөгч Ксения Собчак нар.
Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Бэлтгэсэн: Ш.МЯГМАР