Найзыгаа эхнэртэйгээ хардсаны улмаас зодож хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Найзыгаа эхнэртэйгээ хардсаны улмаас зодож хөнөөжээ

Сүхбаатар  дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах нэгэн байгууллагын оффист  энэ сарын 01-ний өдөр  хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр сэжигтэн болон түүний эхнэр хоёр эрэгтэйн хамт ажлын байран дээрээ архидан согтуурсан аж. Гэмт хэрэг үйлдсэн гэх сэжигтэн 39 настай эрэгтэй Т-г  хохирогч залууг эхнэртэйгээ хардаж улмаар амь насыг нь хохироожээ. Талийгаач гавлын ясандаа хүнд гэмтэл авч, газар дээрээ нас барсан байна. Тэд нэгэн банк бус санхүүгийн байгууллагад хамт ажилладаг байжээ.  Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн хүний аминд хүрсэн гэх сэжигтэнг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

 

Э.БУРАМ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж