Саудын ханхүү бол жинхэнэ галзуу амьтан гэв

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Саудын ханхүү бол жинхэнэ галзуу амьтан гэв

Саудын ханхүү бол жинхэнэ галзуу амьтан гэв

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жина Хаспел өчигдөр /2018.12.04/ сенатын хэсэг гишүүдтэй хаалттай уулзалт зохион байгуулж, “Washington post” сонины сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагын баримтыг танилцуулсан байна.

Хаалттай хаалганы цаана болсон уг уулзалтад Бүгд найрамдах болон Ардчилсан намын гишүүдийн төлөөллийг оролцуулжээ. Уулзалтын дараа сенаторууд, сэтгүүлчийн амь насыг бүрэлгэсэн нь зохион байгуулалттай, маш сайн төлөвлөсөн ажил бөгөөд аллагын захиалагч Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед Бин Салман гэдэгт улам итгэлтэй болсон тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ.

Тухайлбал, Гадаад харилцааны байнгын хорооны дарга, сенатор Боб Коркер “Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү аллагын захиалагч, тэр бүгдийг хянаж байсан гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Хэрвээ тэр шүүхийн өмнө очвол 30 минутын дотор л буруутай нь тогтоогдоно. Саудын Араб бол манай стратегийн түнш бөгөөд бид энэ харилцаагаа сэвтээхгүй байх ёстой боловч бид энэ хэргийг зүгээр өнгөрүүлж болохгүй" хэмээн ярьсан байна.

Сенатор Линдси Грахам “Ийм зохион байгуулалттай ажиллагаа Саудын ханхүүгийн оролцоогүй хэрэгжих боломж байхгүй шүү дээ. Тэр бол жинхэнэ галзуу амьтан. Би түүнийг засгийн эрхэнд байгаа цагт Саудын Арабад зэвсэг нийлүүлэхийг дэмжихгүй” гэсэн байна.

Бүгд найрамдах намын сенатор Ричард Шелби “Одоо хамгийн чухал асуудал бол Саудын Арабын ханхүү болон түүний хүмүүсээс хэрхэн улс орноо хамгаалах вэ гэдэг болоод байна” гэжээ.

Уулзалтыг арав хүрэхгүй тооны сенатортой хаалттай явуулсан нь бусад хууль тогтоогчдыг бухимдуулсан байна. Тухайлбал, сенатор Рэнд Пол уг уулзалтыг бүх сенаторыг байлцуулан зохион байгуулах ёстой байсан хэмээн хүчтэй шүүмжилжээ. Сенатор Боб Коркер түүний шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч “Сенатууд бүгд энэ уулзалтад оролцсон бол сайн байсан гэж би бодож байна. Яагаад цөөн хүмүүсийн хүрээнд зохион байгуулсныг би мэдэхгүй байна” гэжээ.

Мөн уулзалтад оролцоогүй сенатор Крис Мурфи “Хэрвээ манай Засгийн газар АНУ-ын оршин суугчийн үхэлд Саудын Арабын эрх баригчид холбоотой талаар мэдэж байгаа бол яагаад олон нийтэд түүнийгээ нээлттэй мэдээлэхгүй байгаа юм бэ” хэмээн твиттер хуудастаа жиргэсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж