ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн  хуралдаанаар ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирлаар ажиллаж байсан Б.Ганбатыг томилсон байна.

Тэрбээр хуульч мэргэжилтэй, 1995-2013 онд Сангийн яаманд хуулийн зөвлөх, Хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж байсан. 2013-2015 онд  Дэлхийн банкны Олон салбарын техник туслалцааны төслийн эксперт, 2016 оноос Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирлаар тус тус ажиллажээ.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж