Монгол Улс Тайваний бүтээгдэхүүнийг импортоор авсан үзүүлэлтээрээ түүхэн шинэ амжилтыг тогтоов

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Монгол Улс Тайваний бүтээгдэхүүнийг импортоор авсан үзүүлэлтээрээ түүхэн шинэ амжилтыг тогтоов

2018 оны 1-р сараас 9-р сарын хооронд Монгол Улс Тайваниас импортоор авсан бараа бүтээгдэхүүний нийт дүн 8.149.525 ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.7 дахин өссөн төдийгүй тус төлөөлөгчийн газар 2002 онд байгуулагдсанаас хойш 2014 онд Монгол Улс Тайваниас импортоор авсан бараа бүтээгдэхүүний нийт дүн 7.867.039 ам.долларт /2014 он/ хүрч, дээд үзүүлэлт тогтоож байсан хэмээн Тайваниас МУ-д суугаа төлөөлөгчийн газраас мэдээлэв.

Монгол Улс Тайваниас импортоор авдаг бараа бүтээгдэхүүний эхний 3 байранд электрон бараа, техник тоног төхөөрөмж, эм бэлдмэл, эрүүл мэндийн холбогдолтой бараа бүтээгдэхүүн бичигдэж байгаа бөгөөд энэ нь Тайваньтай хийсэн импортын худалдааны нийт дүнгийн 87 %-ийг эзэлж байна. Дээр дурьдсан бараа бүтээгдэхүүний импортын холбогдолтой статистик мэдээ мэдээлэлтэй танилцахыг хүсвэл Тайваний Гадаад Худалдааны Нийгэмлэгийн албан ёсны цахим хуудаснаа зочлон,гадаад худалдааны статистик мэдээллийн линк болох https://cus93.trade.gov.tw/FSCE020F/FSCE020F?menuURL=FSCE020F цахим хуудаснаас уншиж танилцах боломжтой.

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Хуан Куо Рун хэлсэн  үгэндээ “Тайвань Монгол хоёр орон нь 2002, 2003 онуудад харилцан төлөөлөгчийн газраа нээж байсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хичээн ажилласаар ирсэн. Манай төлөөлөгчийн газрын зүгээс МУ-ын жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх үүднээс өнгөрсөн оноос эхлэн "Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг холбох” ажлыг өрнүүлж эхлээд байгаа бөгөөд доорхи арга механизмаар дамжуулан уг ажлыг хэрэгжүүлж байна. Үүнд: 1-рт. Тайваний Экспорт импортын банк нь Тайваний импортыг дэмжих 30 сая ам.долларын дүн бүхий санхүүжилтийн зээлийн шугамын гэрээг МУ-ын арилжааны 6 банкуудтай байгуулан, хамтран ажиллаж байгаа бөгөөд уг зээлийн тухай сурталчлах, бизнес эрхлэгчдэд таниулах ажлыг эрчимжүүлж байна. 2-рт. Тайваний Гадаад Худалдааны Нийгэмлэгийн тусламжтайгаар Монгол Тайванийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг хооронд нь холбох. 3-рт. Интернет сүлжээнд тулгуурласан нэгдсэн цогц бизнесийн үйлчилгээ, үүгээр дамжуулан Монгол Тайваний аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд бизнесийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх зэрэг багтана.” гэж онцлов.

Төлөөлөгч Хуан Куо Рун цааш хэлсэн үгэндээ “Монгол орон арвин байгалийн нөөц баялагтай бол Тайвань орны хувьд нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон бүх төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулах арвин баялаг туршлагатай. Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг холбох ажлын хүрээнд Тайваний Экспорт импортын банкны Санхүүжилтийн зээлээр дамжуулан, Тайваньд үйлдвэрлэсэн сайн чанарын хүнс боловсруулах техник, тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэх ажлыг эрчимжүүлж байна. Үүнээс гадна Монголын хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, Тайваний зах зээлд нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Бид цаашид хоёр талын аж ахуйн нэгжүүдийн харилцаж, хамтран ажиллаж буй салбаруудыг улам бүр өргөжүүлэх, төрөлжүүлэх тал дээр анхаарч ажиллах төдийгүй энэхүү ажлын хүрээнд барилгын материал, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, эмнэлгийн  холбогдолтой бараа бүтээгдэхүүн зэргийг багтаахаар төлөвлөж байна.” хэмээв.

Тэрээр мөн хэлсэн үгэндээ “Тайваний төлөөлөл, бэлэг тэмдэг болсон амьтан бол “Баавгай” /Bear/, харин “чоно” /Wolf/ бол Монголчуудын хувьд ихэд шүтэж дээдэлдэг амьтан билээ. Тайвань Монголын бизнес эрхлэгчдийг холбож, “B&W” хэмээх хоёр хүчтэнийг нэгтгэж, Тайвань Монгол хоёр орон хамтран бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд нэвтэрч чадвал хоёр орны ард иргэд хамтдаа амжилтанд хүрэх боломжтой юм.” хэмээн онцлов.

Монгол Улс Тайваниас импортоор авсан бараа бүтээгдэхүүний статистик үзүүлэлт  (2002 оноос 2018 оны 9-р сар хүртэлх байдлаар)

Хэмжих нэгж: ам.доллар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж