Гудамжны бүжгээр Монгол залуу дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

Гудамжны бүжгээр Монгол залуу дэлхийн аварга боллоо

Гудамжны бүжгээр Монгол залуу дэлхийн аварга боллоо

Taipei bboy city бол дэлхийд дөрөвдүгээрт Азид хоёрдугаарт эрэмбэлэгддэг олон орны залуус 2-3 өдрийн турш гудамжны бүжгийн бүх төрлөөр авьяас чадвараа сорьдог маш том тэмцээн юм. Дэлхийн олон оронд энэхүү тэмцээний тухайн улсын шалгаруулалт болж, болсон аваргууд нь Тайваньд ирж дэлхийн аваргын төлөө өрсөлддөг билээ.

2017 оноос энэ тэмцээний Монгол дахь шалгаруулалтыг зохион байгуулах эрхийг бид авсан юм. Энэ нь манай улсад жил бүр зохион байгуулагддаг “UBDANCE” фестиваль нэг салбар тэмцээн болж явдаг юм. Монголд дахь шалгаруулалтаас Hooliganz хамтлагийн bboy Дөк (Ч.Дөлгөөн) брейкдансын 1 vs 1 төрлийн ялагч болж эх орноо төлөөлөн явах болзлоо хангасан юм.

Мөн (bboy Bojin – Тайвань, bboy  Clil – Лаос) гаднаас ирсэн зочин шүүгчдийн саналаар B-Queens хамтлагийн Амка (Ц.Энх-Амгалан) seven to smoke төрөлд, Ган-Өлзий, Мягмартогтох, Үүрцайх, Дөлгөөн нарыг 4 vs 4 төрлүүдэд дэлхийн аваргад зочин оролцогчоор оролцуулахаар урьсан юм.

Тэмцээний хоёр дахь өдөр шалгаруулалтаас зөвхөн Амка гарсан, Амкагийн тулааныг дуусгаад ер нь тэмцээнээ ингээд дуусгаж дээ гэсэн бодолтой үзэж суулаа. Тайзны яг голд шүүгч нарын арын хэсэг л дээ. Гэтэл нэг багийн нэг хүн байхгүй байсан тул оролцогчдоос сонголт хийх хэрэгтэй болтол Оросууд шуудхан Дөкийг дуудаж гаргаж ирээд оролцуулахаар болов.

Ингээд 4 battle ийн дараа Дөк маань финалд шалгарч бид дэлхийн аваргаа өлгийдөн авсан юм даа. Энэ бол бидний хувьд маш сайхан эхлэл, маш сайхан ирээдүй байлаа. Дэлхийн бүжгийн ертөнцөөр энэ тухай л шуугьж байна шүү дээ. Манай баг цаашид маш сайн хичээх болно.

Бид тэмцээндээ ирээд:

All style төрөлд : Bqueens Amka шалгаруулалтаас шалгарсан

Rocking battle  төрөлд hooliganz crew Crazy tuk (Э.Баттулга) хагас шигшээ

All style төрөлд : Hooliganz crew bboy Duk Дэлхийн аварга гэсэн амжилттайгаа тэмцээнээ өндөрлүүллээ.

Залуустаа хэлэхэд өөрөө өөрийгөө ялан дийлээрэй битгий бууж өгөөрэй, амжилтандаа битгий ханаарай мөрөөдөлдөө үнэнч байж амжилтаа улам улам ахиулаарай дэлхий одоо монголын гудамжны бүжигчин залуусыг мэддэг боллоо гэж хэлмээр байна.

Extremecrew studio Э.Мөнхболд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж