Нүүрс тээвэрлэлт хэвийн болж, нефть импортлогчид бензин, шатахууны үнээ бууруулна гэв | News.MN

Нүүрс тээвэрлэлт хэвийн болж, нефть импортлогчид бензин, шатахууны үнээ бууруулна гэв

Нүүрс тээвэрлэлт хэвийн болж, нефть импортлогчид бензин, шатахууны үнээ бууруулна гэв

Нүүрс тээвэрлэлт хэвийн болж, нефть импортлогчид бензин, шатахууны үнээ бууруулна гэв

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өчигдөр /12.04/ нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулах боломжийн талаар санал солилцож зарчмын байр сууринд хүрлээ.

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа үед импортлогчид бараа бүтээгдэхүүний үнээ бууруулж, нэмэгдсэн үед нэмэх байдлаар зах зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын Засгийн газар бензиний үнийг хүчээр барьж, импортлогчдод дарамт үзүүлж, үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлэхгүй гэдэг байр суурь баримталсаар ирсэн. Иймд ам.долларын ханш суларч, дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ эрс буурсан энэ үед ойрын хугацаанд бензин шатахууныхаа үнийг литр тутамд хямдруулах нэгдсэн арга хэмжээ авахыг импортлогч компаниудаас Монгол Улсын Засгийн газар шаардаж байгааг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар илэрхийллээ. Импортлогчид улстөрийн зорилгоор эсвэл үгсэн хуйвалдах хэлбэрээр үнээ бууруулахгүй санаатай үйлдэл гаргавал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар анхааруулав.

Төгрөгийн ханш чангарч, ам.долларын ханш аажмаар суларч байна. Энэ байдал тогтворжвол дэлхийн зах зээлийн үнэтэй хамааруулж бензин шатахууны үнээ шат дараатай бууруулах боломжтой гэдгээ импортлогчид хэллээ.

Ам.долларын ханшийг хөөрөгдөж, зохиомол хомсдол үүсгэн, бензин шатахууны үнийг өсгөхөд хүргэсэн гол хүчин зүйлийн нэг нь БНХАУ-руу Тавантолгойн ордоос хийж буй нүүрс тээвэрлэлт саатах нь гэх мэдээлэл нийгэмд тархсан явдал байв. Иймд ЗГХЭГ-ын дарга БНХАУ-ын ЭСЯ-ны удирдлагуудтай уулзаж мэдээлэл сонсов.

Нүүрс тээвэрлэлт хэвийн болно

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мөн энэ өдөр  БНХАУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Ян Чин Дун, Улстөрийн зөвлөх Ли Янь Жүн нарыг хүлээн авч уулзан Тавантолгой, Гашуунсухайт, Ганцмодны боомт чиглэлд нүүрс тээврийн тэрэгний урт дараалал үүсээд байгаа явдалд БНХАУ-ын ЭСЯ-аас анхаарлаа хандуулж, нүүрс тээврийн автомашины хил нэвтрэх тоог нэмэгдүүлэхийг хүслээ. БНХАУ-ын Засгийн газраас хилийн боомтууддаа техник, технологийн нэгдсэн шинэчлэлт хийж, ухаалаг системд шилжиж байгаа нь Ганцмод боомтын үйл ажиллагааг түр удаашруулсан байна.  Боомт дахь технологийн шинэчлэлт дуусч буй бөгөөд энэ долоо хоногоос нүүрс тээврийн автомашинуудыг хилээр нэвтрүүлэх ажил хэвийн горимд шилжинэ гээд энэхүү түр зуурын саатал нь Хятад Монголын худалдаа эдийн засгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэгт итгэж байна гэж ноён Ян Чин Дун хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-05 66.181.160.64

Оросын ШТМ борлуулдаг компаниудад л манай улсад үйл ажиллагаа явуулах эрх олгоход л энэ хэдэн хэт даврагсадын хулхи нь бууна. Яагаад оруулдаггүй вэ гэвэл эрх баригч нам энэ хэдтэй шууд холбоотой. Бинзений үнэ буувал долларын үнэ навс бууна. Тэд чинь манайд монгол төгрөгөөр ШТМ-аа зарна шүү дээ.

Avatar

Зочин 2018-12-05 66.181.164.222

ЭХЛЭЭД ДОЛЛАРАА БУУЛГАЖ БАЙЖ БЕНЗИНЭЭ БУУЛГАХ ЁСТОЙ БАЙХАА. ЗА ДАА ЗАНДАНШАТАР БУУЛГАДАГ Ч ЮУ Л БОЛ ДОО.

Avatar

БАТ инженер 2018-12-05 103.206.195.163

Нефтийн бүтээгдэхүүн импротлогчид чинь цөмөөрөө намаа санхүүжүүлдэг улс. Тэдний тогойг илээд бай.

Avatar

Жанхуу Ухна Миеэ бүгд адил 2018-12-05 66.181.167.194

Хятадуудыг доромжилсныхоо төлөөс болгож Монголыг Хятадад ШХАБ-д элсүүлэх амлалт авсан жанхууг Хятадууд дарамталж байгаагийн нэг хэлбэр нь нүүрс тээвэрлэлтийг Хятадууд зориуд гацааж авах нүүрснийхээ хэмжээг ч гэсэн багасгаж байгаагаар тайлбарлаж болно.

Avatar

Жанхуу Ухна Миеэ бүгд адил 2018-12-05 66.181.167.194

Хоосон уриа лозунг, сүржин яриа, даржин мэдэгдэл, зэнийгээ дууриасан тагтаа поозтой ухна, гахайн хамарт занданшатар 2-рт итгэх хүн цөөхөн. Долларын ханш 2640 хүрчихээд байхад бензин 10 төгрөгөөр буурвал их юм. Бензиний үнийг 1630 болгож, Долларыг 2,450 болгож бууруулвал үнэхээр буурууллаа гэж хэлье. Заа бас тэр Хятадууд нүүрс авна гэдэг огт худал мэдээлэл байна. Хятадуудыг доромжилсныхоо төлөөс болгож Монголыг Хятадад ШХАБ-д элсүүлэх амлалт авсан жанхууг Хятадууд дарамталж байгаагийн нэг хэлбэр

Avatar

Зочин 2018-12-05 202.126.89.108

САЙН МЭДЭЭ БАЙЛАА.МАНАЙД ЗАСАГ БАЙГАА ЮМ БАЙНА.АМЖИЛТ.ЦААШИД ХИЙХ ӨӨРЧЛӨЛТӨНД НЬ АМЖИЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж