Арван эрдэнийн эх орон

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Арван эрдэнийн эх орон

Арван эрдэнийн эх орон

Миний эх орон есөн эрдэнийн гэж хагас зуун жил бодож, дуулж, сонсож явлаа. Гэтэл нүүрс гэдэг “нуугдсан” сайхан эрдэнэ биднийг өнөөдөр тэжээж явна. Насаараа хөдөө аж төрсөн нэгэн буурал “тулга руугаа чулуу шидэж чадахгүй” гэж ууртай хэлсэн юм гэдэг. Энэ эрдэнэ хоёр янз байна. Эхнийх нь бараан суунаг татуулсаар өмхий утаагаар хордуулан  үндэстнээр минь өвчлүүлж гай тарьсаар. Нөгөөх нь өмнөд хилээр давж л байвал улсдаа орлого оруулж  байна. Экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Түүний 40 хувийг нь нүүрс эзэлдэг. Тэгэ­хээр энэ салбарт л ахиц гарч, өнгөр­­сөн жил экспортолсон 33.4 сая тонн нүүрс дээр нэмэгдэж байж л худалдааны эргэлт зорилтот түвшинд хүрнэ. Тиймээс Засгийн газрын анхаарал хандуулж буй экспортын гол бүтээгдэхүүн, төсвийн орлогын эх үүсвэр нь нүүрс болчихоод байна. Гашуунсухайт ба бусад боомтоор нүррсээ экспортлоод “азаар” төмөр замаа барьчихвал жилд 100 мянган тонн нүүрс ч экспортлох боломжтой. Гэтэл улс төрийн шийдвэр гаргах түвшнийхэн энэ талаар тодорхой шийдэлд хүрч ажил хэрэг болтол чамгүй удах бололтой.

МОНГОЛ УЛС ДАХИАД Л ТЭРГҮҮЛЭХ ҮҮ?

Одоогоос яг нэг жилийн өмнө дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас танилцуулсан эрсдлийн тайланд “Санхүүгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй улс орнууд”-ын нэгдүгээрт Монгол Улс бичигдсэнийг зарласан. Хямрал тохиох магадлалыг 75.7 хувь гэж тодорхойлсон байдаг юм. Монголын дараа Грек, Коста Рика, Азербайжан жагсч байв. Мөн энэ тайланд дурдсанаар “Улс төрийн тогтворгүй байдлын эрсдэл”-ээр Монгол Улс аман хүзүүдсэн. Йемен, Венесуэл, Боливын өмнө гишгэсэн гээд бод доо.

УИХ-ын 2016 оны наймдугаар сарын 16-нд Chesapeake Beach Consulting болон Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн удирдлага дор Нийгмийн Бодлого Хөгжил Судалгааны Хүрээлэн (НБХСХ) “Сонгуулийн дараах олон нийтийн санаа бодлын тандалт судалгааг хийсэн байдаг. Улаанбаатар хотын бүх дүүргийн 2200 иргэн, 13 аймаг, аймаг тус бүрийн гурван сумаас санамсаргүй сонголтоор 2800 иргэнийг хамруулан гэрт нь ганцаарчлан ярилцах замаар судалгааг гүйцэтгэжээ. “Ирэх дөрвөн жилд Засгийн газар хэр тогтвортой ажиллана гэж та бодож байна вэ” гэсэн асуултад 41 хувь нь тогтвортой, 26 хувь нь “одоогийнхтой адил”, 21 хувь нь одоогийнхоос тогтворгүй байна”, 13 хувь нь “мэдэхгүй” гэж хариулжээ.

Гэтэл үүнээс хойшхи хоёр жил гаруйхны дотор юу юу болоод өнгөрөв дөө. Өмнөх жилийн тайланд дурдсан тэргүүлсэн, удаалсан тааламжгүй номинацидаа дахиад тодрох нь баараггүй болчихов уу даа.

Монголын улстөрчдийн нэг онцлог нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэдгийг ашиглан популизм хийж гаршсан байдагсан. Харин энэ удаад Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх яг эсрэгээр нь “Үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ дайралт хийж” популизм хийхийг үзэв.

УЛСТӨРЧДИЙГ БИШ НҮҮРС “ИДДЭГ” ОРОН

Монголын Гүйцэтгэх засаглалын тэргүүн Монголынхоо хүлээн зөвшөөрөгдсөн, бүтээн байгуулагч компанийг “лицензээ өг” гэхчлэн УИХ-ын чуулганы индрээс хатуухан хэлэхийг харсан гадны хөрөнгө оруулагч ямар сэтгэгдэлтэй үлдсэн бол?

Эндээс харахад Монголын нүүрс “арав дахь эрдэнэ” байх эсэх, урд хөрш импортын хэрэгцээгээ хангасан ч гэсэн улс төрийн тохиролцоогоор Монголоос нүүрс авах эсэх нь эргэлзээтэй. Гадны хөрөнгө оруулагчийнхаа аж төрж буй орон байранд ороод нэгжлэг хийдэг, шүүхийн аргаар “хөөдөг” нэг бус кэйстэй. Дээр нь нэг намынх гэлтгүй Засгийн газраараа оролддог, төрийн албаныхнаа авлигад идэгдсэн гэдгийг нь дахин дахин зарлаж төрийн ажлаа цалгардуулан байж олон хоногийн хов жив болгож, эрх барих цаг хугацаанаасаа чамлахааргүй хэсгийг нь томилгооны асуудалд зарцуулдаг зэрэг нь хөрөнгө оруулагчдад болон Монголтой худалдаа хийхээр сонирхож буй улс орнуудын шийдвэрт хэрхэн нөлөөлөх бол.

Цаашид улс төрийн тогтвортой байдал  айсуй эдийн засгийн агшилтад нөлөөлж , хямралыг “өдөөх” аюултайг сануулахад илүүдэхгүй болов уу. Учир нь ард иргэд улстөрчийг “идэхгүй”. Харин “нүүрс” иддэг, тэжээгддэг болсныг заавал анзаарах шаардлагатай байна. Гэтэл нүүрсний бодлогод, нүүрсний салбарт шийдвэрлэгдээгүй асуудал дэндүү олон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж