Ц.Оюунгэрэл: ЖДҮ-тэй тултал тэмцэх байлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл: ЖДҮ-тэй тултал тэмцэх байлаа

Ц.Оюунгэрэл: ЖДҮ-тэй тултал тэмцэх байлаа

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой МАН-ын зодоон түр завсарласан ч, Ардчилсан намын зодоон дөнгөж эхэлж байна. УИХ-ын гишүүн Л.Болд Ардчилсан намаас өрх тусгаарлах шийдвэр гаргаснаар бүлэг нь бутрахаас аргагүй болов.  Уг нь тэрбээр хувийн амбицдаа хэт автаж, амин хувиа бодоогүй бол Ардчилсан нам бүлэгтэй,  эрх баригчид тавих хяналтаа бүлгээрээ дамжуулан, атгах ёстой байв. Одоо 64 хүссэн хуулиа баталж, хүссэнээрээ аашлах боломж УИХ-д бүрэн нээгдлээ.  Хэн ч зогсоох боломжгүй.  Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрсдийнхөөрөө зураад батлахад зогсоох хүчгүй боллоо гэж ойлгож болно.

Учир нь Засгийн газар Нийтийн эрх ашгийг зөрчсөн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэж эхэлсэн нөхцөлд сөрөг хүчин бүлгээрээ дамжуулж, завсарлага авч, засах боломжийг олгодог. Харин одоо хэчнээн хашгараад нэмэргүй, хадны цуурай шиг л сонсогдох болно.

Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болсноор ямар их хор хөнөөл үр дагавар гарах болж буйг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл цахим хуудсандаа ийн жиргэжээ. Тэрбээр  “Болд, Батзандан хоёрын оронд байсан бол ЖДҮ хулгайчтай тултал нь тэмцээд, Засгийн газрыг огцруулах кноп дарах байлаа. Тэгсэн бол Засаг солигдоод арваад ЖДҮ хулгайч нар буугаад Ардчилсан намын бүлэг байгаагаараа байх байж. Дараа нь тэр 60 тэрбумын эсрэг тэмцэж болох байлаа. Одоо яаж тэмцэх юм! “ хэмээн бичжээ.

Ардчилсан намын Улс төрийн бодлогын зөвлөл нь хуралдаад Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ хэмээн шийдвэрээ гаргаж, бүлэгтээ даалгавар өгсөн нь ийм л учиртай.

Гэтэл юу болов, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нар нийлж аваад Засгийн газрыг өмгөөлж байгаа юм. Гурван кнопын ачаар Засаг бүтэн үлдсэн ч ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон сайд нараас Я.Содбаатар унжиж, унжиж чөлөөлөгдөх шийдвэр гаргах жишээний. Ийм л ёс зүйтэй гишүүдтэй намтай Ардчилсан нам бүлэггүйгээр ирэх  өдрүүдэд тулаан хийх нь капитангүй хөлөг онгоц аялалд гарахтай л адил зүйл болж хувирах гээд байна даа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж