Японы залуу үе болзооноос татгалзах болов | News.MN

Японы залуу үе болзооноос татгалзах болов

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Японы залуу үе болзооноос татгалзах болов

Японы залуу үе болзооноос татгалзах болов

Саяхан хийсэн судалгаагаар орчин үеийн Япон залуусыг өмнөх үетэй нь харьцуулахад болзоонд явах, бэлгийн харилцаанд орох нь эрс багассан  нь хүн амын өсөлтөд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй, нас, хүйсийн тэнцвэр алдагдахад ч нөлөөлөх болжээ.

Тухайлбал, Иссей Изава гэх 19 настай, Японы топ их сургуульд сурдаг оюутан сургуулийнхаа царайлаг, мэдлэг боловсролтой охидтой үерхэх боломж байгаа ч болзоог цаг үрсэн дэмий зугаа гэж үзээд, чөлөө завтай үеэрээ цагийн ажлаа илүү их хийснээр хувцас, хоол авах, аялах мөнгөтэй болно хэмээн үздэг гэв. Японы ихэнх залуучууд түүний адилаар хэн нэгэнтэй нөхөрлөж, цагийг хамтдаа зугаатай өнгөрөөхөөс илүүтэй өөрийгөө хөгжүүлэх, танин мэдэхэд л цаг заваа зарцуулахыг эрмэлздэг болсон аж.

ТЭД ХАЙРЛАЖ, ДУРЛАЖ, БОЛЗОХОО БОЛЬСОН

Үүнийг “Японы бэлгийн боловсролын холбоо”-оос хийсэн сүүлийн үеийн судалгаагаар нотолсон байна. Тэд сүүлийн 40 жилийн хугацаанд Япон залуусын дунд өргөн хүрээтэй судалгааг явуулсан байна. Үр дүнд нь дээд боловсрол эзэмшиж буй эрэгтэй оюутнуудын 28 хувь нь, эмэгтэй оюутнуудын 30 хувь нь хэзээ ч хүнтэй болзож байгаагүй болж таарчээ. Харин 2005 онд энэ тоо эрэгтэй оюутнуудын хувьд 19.9 хувь, эмэгтэй 17.6 хувьтай байв.

Япон улсын хүн ам 2010 онд өсөлтийнхөө оргил үед буюу 127 саяд хүрсэн боловч түүнээс хойш жил болгон тогтмол буурсан үзүүлэлттэй гарч байгаа билээ. Шинжээчид 2065 он гэхэд тус улсын хүн ам 100 саяд, дараагийн зуунд 83 саяас ч бага болно хэмээн таамаглаж байна. Хамгийн их санаа зовоож байгаа асуудал нь Японы гурван хүн тутмын нэг нь 65-аас дээш настай байгаа бөгөөд тэдэнд зориулж улсаас тэтгэвэр, эрүүл мэндийн халамж зэргээр багагүй мөнгийг залуусын төлж буй татварын орлогоос зарцуулдаг нь тодорхой юм.

Хуучин үед ихэнх хүмүүс их сургууль төгссөн даруйдаа ажилд орж, хүнтэй гэрлэн, гэр бүл зохиодог байсан бол залуу үеийнхэн нь ирээдүйгээ үүнээс огт өөрөөр төсөөлдөг болжээ. “Залуу хүмүүс ийм амьдралыг хүсэхээ больсон” хэмээн 19 настай оюутан Изава хэлсэн байна. Орчин үеийн залуус эсрэг хүйстэндээ дурлан, хайрлаж, болзоонд явахаас илүүтэйгээр илүү эрх чөлөөтэй, ганцаар байхыг эрхэмлэх болсон байна.

Харин оюутан залуусыг бэлгийн харилцаанд орж үзсэн эсэх тухай тус байгууллагаас явуулсан санал асуулгад эрчүүдийн 47 хувь нь, эмэгтэйчүүдийн 36.7 хувь нь “тийм” гэж хариулсан нь 2005 онтой харьцуулахад эрс буурсан үзүүлэлт юм. Тухайлбал, 2005 онд эмэгтэй оюутнуудын 62.2 хувь нь, эрэгтэй оюутнуудын 63 хувь нь “тийм” гэж хариулж байжээ.

ТЭД БИЕ ДААСАН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ЭРХЭМЛЭДЭГ БОЛСОН

Японы залуу бүсгүйчүүд илүү биеэ даасан байдлыг эрхэмлэн, ажил мэргэжил, карьераа өсгөхийг юу юунаас илүүд үзэх болсон аж. Тиймээс тэд харьцангуй орой гэрлэдэг болжээ. Эмэгтэйчүүд дунджаар хориод насныхаа төгсгөлд, эсвэл гуч гарсан хойноо хүнтэй гэрлэх нь элбэг байдаг бөгөөд хүүхэд төрүүлэх тухайд бол үүний дараа л бодож байж шийдэх асуудал болжээ. Түүнчлэн ажил, амьдралаа тэнцвэртэй авч явах, хүүхэд өсгөх зардал, хэрэгцээ өндөр болсноос үүдэлтэйгээр ихэнх гэр бүлүүд ганцхан хүүхэдтэй байхыг эрмэлзэх болсон.

Харин эрчүүдийн хувьд сайн их сургуульд элсэн суралцаж, том компанид ажилд орж, тэтгэвэрт гартлаа ажиллах уламжлалт жишгээ дагаж мөрдөхөөс гадна гадаад улсад суралцах, өөрийн дуртай зүйлээ хийхийн тулд цагийн ажил их хийж, мөнгө цуглуулах зэргээр ганц бие байх замналаа улам л уртасгаж байгаа юм.

ИНТЕРНЭТ- ХАРИЛЦААНЫ ХОЛБООНЫ ХӨГЖИЛ ҮҮ, СААД УУ?

“Японы бэлгийн боловсролын холбоо”-оос хийсэн тус судалгаанд залуу хосуудыг хоорондоо хэрхэн учирдаг тухай ч оруулсан байна. Судалгааг явуулж эхлэхийн өмнө буюу 40 жилийн өмнө хүмүүс голдуу сургууль, спорт заал болон олон нийтийн үйл ажиллагаанууд дээр хэмээн хариулдаг байсан бол өнөөдөр ихэнх залуус хоорондоо интернэт, тэр дундаа гар утасны аппликейшн ашиглан танилцдаг болсон ажээ.

Түүнчлэн насанд хүрэгчдийн ном сэтгүүл дэлгүүрүүдэд, кино нь интернэтэд маш элбэг байдаг болсон нь залуу хүмүүсийг эсрэг хүйстэндээ ойртохоос ичдэг болгодог хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Токиогийн их сургуулийн эрдэмтний хэлснээр Япон залуус бэлгийн харилцаанд орох нь сүүлийн 40 жилд эрс багасаад зогсохгүй Япон хүмүүс дэлхийн аль ч орны хүмүүстэй харьцуулахад маш бага бэлгийн харилцаанд ордгийг тогтоосон судалгаа бий хэмээжээ.

Техник технологийн хөгжилтэй холбоотойгоор тэдэнд нийгмийн харилцаанаас айх нэг төрлийн айдас бий болсон байна. Мөн адил шалтгаанаас үүдэлтэйгээр залуусын өөртөө итгэх итгэл буурснаар, эсрэг хүйсийнхээ хүнтэй чөлөөтэй харилцах, болзох зэрэгт нь саад учирч байгаа юм. Эдгээр шалтгаанаас үүдэн хүнтэй уулзаж, ярилцах, дотносохоос цааргалдаг болоод зогсохгүй өөрийгөө гар утас, компьютер дотроо түгжиж, хаалттай амьдрах болсон хүмүүс ч маш олон байгаа юм. Тэд аниме, манганы ертөнцөд амьдарч, хүүхэлдэйнүүдтэй гэрлэх тохиолдлууд ч сүүлийн үед ихээр гарах болсон байна.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-05 103.26.195.209

Япон шиг хэт хөгжих нь онцгүй юм байна Японы орныг Манга комик Порно үйлчилгээ Самурай гурав дэлхийд алдаршуулдаг гэж Барууныхан ярьдаг юм

Avatar

BOLD 2018-12-05 64.119.25.151

ORCHIN IED HUMUUS GANTS BIE BAIHIIG ERMELZDEG BOLSON.

Avatar

зочин 2018-12-05 182.160.35.75

тэр эрмэлзэл хамаагүй, хүн нийгмийн амьтан, амьд харьцаагүйгээр, гэр бүлийн дулаан уур амьсгалгүйгээр хүн биш болно, хөгжлийн утга учир юу юм бэ

Avatar

zochin 2018-12-05 103.9.90.131

өөрийнхөө юу хүсэж байгаагаа мэдэх нь хөгжиж яваагийн нэг шинж байх, ганцаараа байхаас залхаж хурдхан шиг хүнтэй сууж хүүхэдтэй болох нь хүний шинж гэж үү.

Avatar

ok 2018-12-05 66.181.189.53

яг л 45 н насандаа төрцөн юм шиг байна гэж байгаан, мэдээж айл болгон ийм биш л байх , гэхдээ л манай монголчууд энэ улс орноо жаахан өөднө татахгүй бол төрсөн хүүхдүүд нь ямарч амьдралын баталгаа алга , 30, хүрчэд авгай хүүхэдтэйгээ эцэг эхийнхээ хажууд амьдраад бөөн стресс бухимдал, тэр чанартай амьдрал монгол хүмүүст ихэнхд нь алга байна шүү, хүүхэд хөөрхөн хэнч маргахгүй,гэхдээ бид ийм нийгэмд бол хүүхэд гаргаад хэцүү байна шдээ, гараад утаа, нус цэр , муухай х****л хэлсэн хүмүүс,

Avatar

ok 2018-12-05 66.181.189.53

манай найз олон жил асрамжийн газар ажилласан 10 хөгшидийн 7 н хүүхэдтэй хүмүүс байдаг гэж байгаа юм даа. 3н үнэхээр хүүхэдгүй хүмүүс байдаг ,хүүхэдгүй хүмүүс нь тэртээ тэргүй хүүхэд гаргаагүй болохоор нээх тоодоггүй гэж байгаан, харин хүүхэдтэй хөгшид нь хэзээ хүүхэд , ач зээ нар маань ирэх бол гээд л хараад л нүд нь цаанаа л гунигтай байдаг гэж байгаа юмдаа, мэдээж л хүн болсон хойно хүүхэд гарахгуул яахав, гэхдээ манай нэг найз 45 сая охин нь төрөөд , 1настай хүүхдэдээ хаяад со явсан,

Avatar

Зочин 2018-12-05 2.136.17.240

Европчууд саяхан болтол 5 6 хүүхэдтэй байсан одоо бол үсрээд л 2 3 тэрнээс дээш цөөхөн дөө.ганц хүүхэдийг ямар хүүхэдтэй гэж хэлхэвдээ.ерөнхийдөө хүүхэдгүй болсныг шууд утгаар нь битгий ойлгож байгаачэн.

Avatar

Хабиб 2018-12-05 84.78.18.179

ХҮҮХЭД ТӨРӨХӨД ХООЛТОЙГОО ТӨРДӨГ ЮМ ШҮҮ ДЭЭ. ХҮҮХЭДТЭЙ БОЛОНГУУТ ХООСОРЧ ЯДУУРЧ ҮХЭХ ЮМ ШИГ ОЙЛГООД ГАСЛААД БАЙДАГ .БҮХ ЗҮЙЛ НЬ ЦААНААСАА ЗАЯАДАГ ЮМ. ЧИ ХООЛЛОЖ БАЙГАА ЮМ БИШ

Avatar

zochin 2018-12-05 103.9.90.131

Аяндаа болно гэдэг яасан ахархан бодол вэ. Хүүхдээ өсгөх мөнгөгүй байж олон хүүхэд төрүүлчээд бусдаас тусламж гуйдаг хүмүүс бас ингэж л боддог байхдаа. Ирээдүйд төрөх хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа боддог баймаар юм!!

Avatar

Зочин 2018-12-05 59.153.85.97

ZSSSSSSSSSSSSSS

Avatar

Хабиб 2018-12-05 84.78.18.179

АРАВ ЦЕГАНУУДЫН ГОЛ ОНЦЛОГ БОЛ НЭГЭНТ СУУСАН БОЛ ТЭДЭНД ГЭР БҮЛ НЬ АСАР НАНДИН УЧРААС САЛНА ГЭЖ БАЙДАГГҮЙ МАНАЙХАН ШИГ ӨӨР ЭМИЙН ӨМДНӨӨС ЧАРГУУЦАЛДАЖ ҮР ХҮҮХДЭЭ ХАЯДАГГҮЙ.ИЙМЭЭС ГЭР БҮЛ НЬ БАТ БЭХ НАЙДВАРТАЙ. ХӨГШРӨӨД ИРЭХИЙН ЦАГТ ҮР ХҮҮХДҮҮД НЬ Л ХЭРЭГ БОЛЖ БАЙГААМ ШҮҮ ДЭЭ

Avatar

Хабиб 2018-12-05 84.78.18.179

Европын орнууд яг наад алдааг чинь хийсэн учраас хүүхэд байхгүй хөгшрөхдөө хөгшчүүлийн асрамжын газар бараадаж шөнөдөө тайвшруулах нойрны эмээр бөмбөгдүүлж нохойн үхлээр явж байгаа. Гэтэл араб цеган хөгшчүүлийг харахад үр ач зээгээрээ тойлуулж байгаад явж байна.асрамжын газар ч хэрэггүй. Иймэрхүү нохойн амьдрал СУРТАЛЧЛААД байгаа чинь хятадын даалгавар уу…

Avatar

Зочин 2018-12-05 202.179.25.153

Азгуй хумуус бн би лав эрт хуухэд гаргаад одоо донгож 40 хурч байна одоо яг хуссэн юмаа хийж аялах сурах боловсрох уе маань ирж байна даа гэж

Avatar

о 2018-12-05 202.72.247.14

Чам шиг жоохноосоо доодхоороо оролддог ухамсаргүй хүмүүс биш ээ

Avatar

Зочин 2018-12-05 139.5.219.198

Чи харин овоо гар байна. Би одоо 43 хүрч байна. Том хүүхэд 18 хүрч байна бага хүүхэд 3 хүрч байна. Одоохондоо дуртай юмаа хийх нь битгий хэл хүүхдүүдээ хоолтой байлгах гээд л зүтгээд байна. Чам шиг болохын тулд надад дахиад 15 жил хэрэгтэй 60 хүрчихээд сураад ч яах юм билээ, аялаад ч яах юм билээ нэг жаахан гунигтай л бодогдох юм.

Avatar

Зочин 2018-12-05 103.26.195.20

Hiroshima-d tsumiin bumbug hayad uls dayaraa gaj dontoi bolson

Avatar

Зочин 2018-12-05 110.70.54.178

МОНГОЛ ШИГ ЯДУУ ГУЙЛГАЧИН УЛСЫН ИРГЭД Л ЭРТ ХҮНТЭЙ СУУЖ ЭЦЭГ ЭХГҮЙ ӨНЧИН ХҮҮХДҮҮД ЦУВУУЛАХ ДУРТАЙ БАЙДАГ ЮМ ДАА! ЯДУУГИЙН ЗОВЛОН ГУЙЛГАЧИНГИЙН ГАЙ

Avatar

Mongol 2018-12-05 202.21.115.165

bitgii s*** har l***r min
Hujaagiin shees tsarailchaad

Avatar

Молгол-ацд 2018-12-05 202.72.247.14

Үхэр монгол ац юундаа уурлаав. Үнэн л хэлсэн байна шд

Avatar

Молгол-ацд 2018-12-05 202.72.247.14

Үхэр монгол ац юундаа уурлаав. Үнэн л хэлсэн байна шд

Avatar

Зочин 2018-12-05 139.5.219.198

Тэр ч арай үгүй байхаа. Монгол гэхгүй бүх л улс оронд хүүхэд хамгийн их их аз жаргал авчирдаг. Японд л лав мөнгөтэй болохоороо эхнэртэй болно гээд л яваад байдаг залуучууд их байдаг. Арай хийж энхнэртэй болчихоод байр сууриа олчихоод хүүхэдтэй болно гээд л байдаг. Арай хийж жаахан байр суурьтай болсон чинь хүүхэдтэй болох насгүй болчихсон байдаг. Тэгээд л эртхэн л хүүхэдтэй болдог байж гээд л гаслаад байна.

Avatar

urnaa 2018-12-05 64.119.18.244

mongol zaluuchuud ch adilhan bsn uchir ni ohiduud het ih mungunii shunaltai hunii mungiig uuriinhuu sain saihnii tuluu zartsuulah durtai bolsnoor zaluuchuud bolzoond yavah durgui bsn sariin tsalingaa tsaash hamt bh bhgui ni medegdhgui ohind ursnees uurtuu bailgay gdg bsn bna lee ene bol mash zuv

Avatar

Зочин 2018-12-05 139.5.219.198

Үгүй шүү найзаа. Эрчүүд юуны төлөө мөнгө олдог гэж бодоод байна вэ. Хүүхэнд л зарцуулах гэж мөнгө олдог тэгээд хүүхэн нь хүүхэд гаргаж өгөхөөр тэр хоёртоо л зарцуулах гэж ямбийталаа зүтгэдэг дээ. Харин энийг нь буруугаар ашигладаг эмэгтэйчүүд заримдаа тааралддаг гэхдээ эмэгтэйчүүд бүгд бол биш. Ихэнх эмэгтэйчүүд нэг л залуудаа насан туршдаа үнэнч явдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж