Bloomberg Billionaires Index (BBI)-ийн тооцоогоор 2018 онд Оросын чинээлэг хүмүүсийн нийт хөрөнгө 2,657 тэрбум ам.доллараар өсчээ.
Bloomberg Billionaires Index (BBI) энэ жагсаалтаа тухайн хүмүүсийн эзэмшдэг хувьцааны үнэлгээнд суурилан гаргадаг. Энэ жагсаалтыг Bloomberg Billionaires Index (BBI) дэлхийн хэмжээнд 500 хүнийг хамруулан гаргадаг бөгөөд 2018 оны жагсаалтад Оросын 24 иргэн багтсан байна.
Оросуудын жагсаалтыг “Новотек”-ийн хамтран эзэмшигч Леонид Михельсон тэргүүлж байна. Түүний хөрөнгө энэ онд 3,59 тэрбум ам.доллараар нэмэгдэж 20,3 тэрбумд хүрчээ. Хоёрдугаар байрт, “Норникедь”-ийн үүсгэн байгуулагчийн нэг Владимир Потанин орсон байна. Түүний хөрөнгө 1,11 тэрбумаар нэмэгдэж 20 тэрбумд хүрсэн байна. Харин гуравдугаарт НЛМК компанийн гол хувьцаа эзэмшигч Владимир Лисин 18,6 тэрбум ам.долларын хөрөнгөөр багтсан байна. Түүний хөрөнгө энэ 2018 онд 584 саяар нэмэгджээ.
Тэдний араас "Северсталь" гол хувьцаа эзэмшигч Алексей Мордашов /нийт хөрөнгө 18,2 тэрбум/, "Лукойл"-ийн хувьцаа эзэмшигч Вагит Алекперов /нийт хөрөнгө 16,2 тэрбум/, “Новотек” болон “Сибур” компаниудад хувьцаа эзэмшигч Геннадий Тимченко /нийт хөрөнгө 14,8 тэрбум/, Evraz-ийн хувьцаа эзэмшигч Роман Абрамович /нийт хөрөнгө 13,9 тэрбум/, "Металлоинвест" болон "Мегафон" компаниудын хувьцаа эзэмшигч Алишер Усманов /нийт хөрөнгө 13,8 тэрбум/ нар орсон байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ