Оросын байгалийн хийн экспортлогч "Газпром" ирэх 2019 онд 200 тэрбум куб метрээс багагүй хэмжээний байгалийн хий экспортлох төлөвлөгөөтэй байгааг тус компанийн Удирдах зөвлөлийн дарга Александр Медведев хэллээ.
Энэ 2018 онд “Газпром”-ын байгалийн хийн экспорт 200 сая руу дөхөж байгаа бөгөөд яг тодорхой тоог мэдээлээгүй байна.
2017 онд "Газпром" компани байгалийн хийн экспортоо 8,4 хувиар нэмэгдүүлж 194,4 тэрбум куб метр хүргэсэн.
Эх сурвалж: РИА НОВОСТИ