Д.Отгондалай, М.Нандинцэцэг нар УАШТ-ийг өнжив

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай, М.Нандинцэцэг нар УАШТ-ийг өнжив

Д.Отгондалай, М.Нандинцэцэг нар УАШТ-ийг өнжив

Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жил, ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ өчигдөр Спортын төв ордонд нээлтээ хийлээ.

Тэмцээнд 32 байгууллагын 140 орчим тамирчин Олон улсын боксын холбооноос баталсан шинэ дүрмээр эрэгтэй найм, эмэгтэй таван жинд өрсөлдөнө.

Эрэгтэйчүүд 52, 57, 63, 69, 75, 81, -91, +91 кг, эмэгтэйчүүд 51, 57, 60, 69, 75 кг-ын жинд аваргуудаа тодруулна.

2018 оны УАШТ-д амжилттай оролцсон тамирчдаар 2019 оны шигшээ баг багуулах журамтай аж. Энэ жилийн тэмцээнийг олимп, ДАШТ-ий хүрэл медальт Гавьяат тамирчин Д.Отгондалай болон өнгөрөгч сард Энэтхэгт болсон эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн М.Нандинцэцэг нарын шилдэг тоглогчид өнжихөөр болжээ. Харин олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 69 кг-д өрсөлдөх бол ОУХМ Э.Цэндбаатар, Б.Чинзориг нарын шилдэг тамирчид 63 кг-д тулалдаж байна.

Тэмцээн Спортын төв ордонд өдөр бүрийн 16.00 цагаас эхэлнэ.

Олон улсын боксын холбооны шинэчилсэн дүрмээр явагдаж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 9-ний өдөр өндөрлөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж