Орос шар айрагны амт өөрчлөгдөж магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Орос шар айрагны амт өөрчлөгдөж магадгүй

Орос шар айрагны амт өөрчлөгдөж магадгүй

Шар айрагны найрлага дахь орцод тавих шаардлагад өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа бөгөөд хэрвээ тэгвэл орос шар айрагны амт өөрчлөгдөж магадгүй хэмээн "Ведомости" сонин бичсэнийг РИА Новости дамжууллаа.

Шар айрагны найрлагад ордог амуу соёолжийн эзлэх жинг бууруулж тариан үр болон чихэр орлуулагчийн хувийг нэмэгдүүлж болохоор шинэ стандартад зааж байгаа юм. Шинээр ашиглаж болох бүтээгдэхүүний нийт орц 50 хүртэл хувь байж болох ажээ. Бүтээгдэхүүний найрлагад оруулах энэ өөрчлөлтийг Евразийн Эдийн засгийн зөвлөл одоо хянаж байна.

"Балтика", Heineken, AB InBev Efes зэрэг шар айрагны томоохон үйлдвэрлэгчид энэ өөрчлөлтийг дэмжжээ. Учир нь, амтыг сайжруулах чиглэлд “олон зүйл” хийж чадна гэж тэд үзэж байгаа юм. Амуу соёолжийн орц ийм өндөр байдаг стандарт шар айрагны соёл өндөр хөгжсөн Европын аль ч улсад байхгүй гэж тэд байр сууриа илэрхийлжээ.

Евроазийн Эдийн засгийн зөвлөл энэ өөрчлөлтийг тэр чигээр нь хүлээж авах магадлал өндөр байгаа бөгөөд ингэснээр үйлдвэрлэгчид үйлдвэрийн зардлаа ихээхэн бууруулах боломжтой болох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж