Германд алтаар Зул сарын мод засжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

Германд алтаар Зул сарын мод засжээ

Германд алтаар Зул сарын мод засжээ

Зул сарын гацуур мод зөвхөн ногоон өнгөтэй эсвэл олон салаа мөчиртэй саглагар мод байх албагүй. Тэгвэл энэ удаад Германы нэгэн компани алтан зоосоор гацуур мод зассан байна.

Үнэт металлын худалдаа эрхэлдэг Германы “Pro Aurum” компанийн Мюнхен хотод зассан алтан зоосон гацуур Европын хамгийн үнэтэй гацуураар нэрлэгдээд байгаа юм.

Нийт 2018 ширхэг алтан зоосоор чимэглэсэн пирамид хэлбэрийн уг гацуур нь гурван метрийн өндөртэй бөгөөд энэ сарын 15 хүртэл “Pro Aurum” компанийн байранд байрлуулж байгаа аж. Тус гацуурыг бүтээхэд 63 килограмм цэвэр алт орсон ба нийт өртөг нь 2,3 сая гаруй евро гэнэ.

 Эх сурвалж: www.ntd.com

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж