Шатахууны үнийн өсөлтийн эсрэг жагсаал амжилтад хүрэв | News.MN

Шатахууны үнийн өсөлтийн эсрэг жагсаал амжилтад хүрэв

Шатахууны үнийн өсөлтийн эсрэг жагсаал амжилтад хүрэв

Шатахууны үнийн өсөлтийн эсрэг жагсаал амжилтад хүрэв

Жагсаал тэмцэл хүчээ авч, нийгэмд эмх замбараагүй байдал газар авсныг харгалзан Францын засгийн газар шатахууны үнийг нэмэх шийдвэрээ цуцалж байгаа тухай мэдээлсэн байна.

Францын эрх баригчид ирэх оны нэгдүгээр сараас эхлэн шатахууны үнийг нэмэгдүүлэх  шийдвэр гаргасны дараа бухимдсан ард иргэд нь өнгөрсөн гурван Бямба гаригийн турш орон даяар жагсаал цуглаан хийсэн билээ. Энэхүү эсэргүүцлийн жагсаалын үеэр хоёр хүн амь насаа алдаж, зуу гаруй хүн, тэр дундаа цагдаагийн албан хаагч нар олноороо бэртэж гэмтжээ.

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсагчдын тэмцэл улам хурц, ширүүн хэлбэрт шилжиж, гудамж талбай, барилга байгууламжийг сүйтгэн, нийгэмд ихээхэн цочроо өгсөн эмх замбараагүй байдал газар авсны дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр /2018.12.03/ ҮАБЗ-ийн яаралтай хуралдаан зарласан байна.

Францын Ерөнхий сайд Эдуард Филипп өнөөдөр /2018.12.04/ шатахууны үнийг дахин өсгөхгүй байхаар шийдвэрлэсэн тухай таатай мэдээллийг олон нийтэд сонордуулжээ. Энэхүү нь  Эммануэль Макрон 2017 онд Ерөнхийлөгч болсноос хойш өөрийн гаргасан шийдвэрээсээ няцаж буй анхны тохиолдол болж байгаа юм.

Жолооч нарын машиндаа заавал авч явах ёстой шар хантаазыг бэлгэ тэмдгээ болгосон “шар хантаазтны бослого” анх арваннэгдүгээр сарын 17-нд эхэлж байв. Тэд долоо хоног бүрийн Бямба гаригт орон даяар жагсаал цуглаанаа идэвхтэй өрнүүлж, эрх баригчдад дуу хоолойгоо хүчтэйгээр хүргэж чадсаны үр дүнд ийнхүү шатахууны үнэ дахин нэмэгдэхгүй болсон байна. Ингэснээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхгүй, жирийн ард иргэдийн нуруун дээрх ачаа хүндрэхгүй байх боломжтой юм.

Эх сурвалж: Ройтерс

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-04 124.158.107.35

францад төр шатахууны үнийг зохицуулдаг л юм бншдэ зах зээлд найдаж хаядаггүй л юм бн

Avatar

Зочин 2018-12-04 45.117.35.14

Хүрэлсүхийн сэлэмний ирүүд харагдахгүй байх чинь ах нь боль гэсэн юм байх даа. Эсвэл тэднийг хэн гэдгийг хүмүүс мэдсэн болхоор гарч ирхээс айсан юм болов уу.

Avatar

ингэж тэмцдэг байхгүй аймхай хулчгар монголчууд аа. 2018-12-04 202.126.89.28

Тэмцэнэ гэж энийг хэлдэг юм. Шантаралгүй эв санааны нэгдэлтэй бүх нийтээрээ нэг нэгнээ дэмжиж л ялалт амжилтанд хүрдэг юм.

Avatar

Зочин 2018-12-04 103.229.121.168

Чи еерее нэг ч удаа жагсаж узээгуй биз дээ? РС-ний худлаа хатгаасдаад л …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж