Шатахууны үнийн өсөлтийн эсрэг жагсаал амжилтад хүрэв

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийн өсөлтийн эсрэг жагсаал амжилтад хүрэв

Шатахууны үнийн өсөлтийн эсрэг жагсаал амжилтад хүрэв

Жагсаал тэмцэл хүчээ авч, нийгэмд эмх замбараагүй байдал газар авсныг харгалзан Францын засгийн газар шатахууны үнийг нэмэх шийдвэрээ цуцалж байгаа тухай мэдээлсэн байна.

Францын эрх баригчид ирэх оны нэгдүгээр сараас эхлэн шатахууны үнийг нэмэгдүүлэх  шийдвэр гаргасны дараа бухимдсан ард иргэд нь өнгөрсөн гурван Бямба гаригийн турш орон даяар жагсаал цуглаан хийсэн билээ. Энэхүү эсэргүүцлийн жагсаалын үеэр хоёр хүн амь насаа алдаж, зуу гаруй хүн, тэр дундаа цагдаагийн албан хаагч нар олноороо бэртэж гэмтжээ.

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсагчдын тэмцэл улам хурц, ширүүн хэлбэрт шилжиж, гудамж талбай, барилга байгууламжийг сүйтгэн, нийгэмд ихээхэн цочроо өгсөн эмх замбараагүй байдал газар авсны дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр /2018.12.03/ ҮАБЗ-ийн яаралтай хуралдаан зарласан байна.

Францын Ерөнхий сайд Эдуард Филипп өнөөдөр /2018.12.04/ шатахууны үнийг дахин өсгөхгүй байхаар шийдвэрлэсэн тухай таатай мэдээллийг олон нийтэд сонордуулжээ. Энэхүү нь  Эммануэль Макрон 2017 онд Ерөнхийлөгч болсноос хойш өөрийн гаргасан шийдвэрээсээ няцаж буй анхны тохиолдол болж байгаа юм.

Жолооч нарын машиндаа заавал авч явах ёстой шар хантаазыг бэлгэ тэмдгээ болгосон “шар хантаазтны бослого” анх арваннэгдүгээр сарын 17-нд эхэлж байв. Тэд долоо хоног бүрийн Бямба гаригт орон даяар жагсаал цуглаанаа идэвхтэй өрнүүлж, эрх баригчдад дуу хоолойгоо хүчтэйгээр хүргэж чадсаны үр дүнд ийнхүү шатахууны үнэ дахин нэмэгдэхгүй болсон байна. Ингэснээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхгүй, жирийн ард иргэдийн нуруун дээрх ачаа хүндрэхгүй байх боломжтой юм.

Эх сурвалж: Ройтерс

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж