Азийн 20 хүртэлх насны футзалын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд арванхоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Монгол Улсад болж өндөрлөлөө.
Өчигдөр Монголын баг “В” хэсэгт багтаж, хоёр дахь тоглолтоо БНХАУ-ын багтай хийн 4:1-ээр хожлоо. Хэдийгээр манай баг өчигдөр ялалт байгуулсан ч хэсгийн эхний тоглолтод Тайваньд хожигдон хэсгээ тэргүүлэх боломжгүй болсон юм. Тайваны баг БНХАУ-ыг хожин сүүлийн тоглолтоос өмнө цааш өрсөлдөх эрхтэй болсон.
2019 онд Малайзад болох тэмцээнд оролцох эрхийн төлөө зургаан баг Монголд өрсөлдсөнөөс Тайвань, Японы багууд энэхүү эрхийг авлаа.
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай, Э.Бат-Оргил ахлагчтай Монголын баг хэсгээсээ гарахыг зорьсон ч энэ удаа Тайваны багт дийлдэн хоёрдугаар байрт бичигдлээ.
Багийн ахлагч Э.Бат-Оргил хоёр гоол оруулсан бол Э.Баттогтох, Б.Пүрэвхүү, А.Төмөрбаатар тус бүр нэг гоол оруулжээ.
“А” хэсэг:
- Макао 0-18 Япон
- Хонгконг 5-0 Макао
- Япон 4-2 Хонгконг
“В” хэсэг:
- Тайвань 3-1 Монгол
- БНХАУ 3-7 Тайвань
- Монгол 4-1 БНХАУ
“А” хэсэг: Япон 6 оноо, Хонгконг 3 оноо, Макао 0 оноо
“В” хэсэг: Тайвань 6 оноо, Монгол 3 оноо, БНХАУ 0 оноо
Холбоотой мэдээ