Дуу хөгжим бол бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг билээ. Бидний энэхүү амьдралд нэгэн хэвшил болж олон янзын мэдрэмжийг өгдөг боловч төдийлөн анзаараад байдаггүй. Үнэхээр дуу хөгжим бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? ажлын бүтээмжийг өсгөж чадна гэжүү? гэсэн маргаанууд байдаг. Тэгвэл Mindlab International компани судалгаа явуулж 10 хүнээс 9 нь дуу хөгжим нь бидний бүтээмжид эерэг нөлөөтэй гэсэн үр дүн гаргасан байна.
Тархины мэдрэл, сэтгэл судлаач доктор David Lewis: Дуу нь маш хүчирхэг менежментийн хэрэгсэл юм. Түүнчлэн дан ганц ажлын бүтээмжийг өсгөөд зогсохгүй сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөл зэрэг олон эерэг хандлагыг бий болгодог. Гэхдээ бүх төрлийн дуу эергээр нөлөөлөхгүй юм. Энэ нь маш чухал асуудал бөгөөд тохиромжгүй үедээ буруу төрлийн дуу сонсоход маш муу үр дүнд хүрч болох юм. Хүн бүхэн харилцан адилгүй тул бид зөв төрлийн дуугаа сонгож сонсох хэрэгтэй байдаг. Одоо та бүхэнд шинжлэх ухаанаар судлагдсан 5 төрлийн дуугаа танилцуулъя.
үргэлжлэл: narantsengel.blogspot.com