Нью-Йорк хотын нэгэн шөнийн цэнгээний газар зодоон хийсэн хэргээр шүүхэд дуудагдаад байсан Америкийн залуу дуучин Карди Бигийн давж заалдах шатны шүүх хурал Баасан гаригт /2018.11.30/ болох байв. Гэсэн ч тэр шүүх хуралд ирээгүй учир түүнд сануулга өгөн дахиад дуудсан хугацаанд ирээгүй тохиолдолд баривчлах болно хэмээн мэдэгдсэн ажээ. Түүний хурлыг Даваа гариг/2018.12.03/ хүртэл хойшлуулаад байсан ч шинэхэн дууны зураг авалттай байсан учир дахиад л очоогүй байна.
Шүүхийн танхимд зогсож байх ёстой Карди Би Миами эрэг дээр “Twerk” нэртэй шинэхэн дууныхаа клипний зураг авалтад зориулж биеэ бар мэт эрээнээр будуулан далайн усан дунд бүжиглэн зогсож байлаа.
Рэппер Ники Минажтай төстэй хэв маягаар үглэдэг Карди Би сүүлийн үед Америкийн хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирээд байгаа билээ. Сүүлд гаргасан хоёр ч дуу нь “Billboard” чартыг хэдэн долоо хоногийн турш тэргүүлж байгаа юм.
Эх сурвалж: TMZ
Холбоотой мэдээ