Зэсийн нийт хэрэглээний 40 гаруй хувь ногддог Хятадын аж үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт сүүлийн таван сарынхаа дээд хэмжээнд хүрсэн тухайгаа мэдээлсний дараа зэсийн үнэ олон улсын биржүүд дээр өссөн хандлага ажиглагджээ. Үүнээс гадна зэсийн ханшийн өсөлтөд Евро бүсийн үйлдвэрлэл, Японы эдийн засгийн үзүүлэлт өссөн нь эерэгээр нөлөөлснийг шинжээчид тодотгосон байна. Зэсийн үнэ өнгөрсөн сарын 13-наас хойш анх удаагаа хамгийн дээд түвшиндээ хүрч өчигдөр тонн зэс 5805 ам.доллараар зарагдсан байна. Харин ирэх долдугаар сард Шанхайн биржид худалдан авах зэсийн ханш 0.5 хувиар нэмэгдэн, тонн нь 46.660 юань (7478 ам.доллар)-тай тэнцэх аж.
М.ЯЛАЛТ