Aгаарын чанарын мэдээ дамжуулах талаар сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

Aгаарын чанарын мэдээ дамжуулах талаар сургалт зохион байгууллаа

Aгаарын чанарын мэдээ дамжуулах талаар сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар Япон Улсын “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд агаарын чанарын мэдээ, мэдээллийг өдөр тутам  багш ажилчид, сурагчдад хүргэх, хотын агаарын чанарын хэмжилтийн мэдээллийг уншиж бохирдлын хэмжээ ямар төвшинд байгаа, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах чадварыг эзэмшүүлэх зорилгоор агаарын чанарын мэдээ, мэдээллийг дамжуулах дэлгэцийг БГД-ийн Сэтгэмж, Оюуны ундраа, Шинэ Эрин, 28, БЗД-ийн Амгалан, 9, 21, 68, 48, 84, ЧД-ийн 57, 72, 49, 39, 17, 24, ХУД-ийн 7, 118, 15, 60, СХД-ийн 105, 42, 82, 81, 62, 67, 76, 65, 9, СБД-ийн 58, 6, 16, 29, 4 нийт 35 ерөнхий боловсролын сургуульд  суурилуулсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/387 дугаар тушаалаар “Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журам” шинэчлэгдэн баталсантай холбогдуулан бөгөөд тус журмаар нийслэлийн агаарын бохирдол ямар төвшинд байгааг агаарын чанарын индексээр 6 ангилан, ангилал тус бүрт харгалзах индексийн тоон үзүүлэлт, өнгөт тэмдэглэгээ, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлсон.

Шинэчлэн баталсан журмын хүрээнд дээрх сургуулиудад суурилуулсан агаарын чанарын мэдээ, мэдээлэл дамжуулах дэлгэцийн хэвийн үйл ажиллагааг хангах, шинэчлэн баталсан журам, мөн агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах талаар  2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Мэдээлэл инновацын төвд сургалт зохион байгуулж ажиллалаа гэж нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж