Ж.Батзанданг О.Баасанхүүгээр солих уу?

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

Ж.Батзанданг О.Баасанхүүгээр солих уу?

Ж.Батзанданг О.Баасанхүүгээр солих уу?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар нэгэн цагт үй зайгүй найзууд явсан гэдэг. Гэвч тэдний зам салж, чуулганы танхимд хэн хэндээ хатуухан үг шидэлцэх болсоор удаж байгаа юм. Намынхаа эсрэг ажилладаг,  сүүлийн үес МАН-ынхантай илт хүзүү сээр холбох болсон Ж.Батзанданг  АН-ын дарга С.Эрдэнэ "удаа, дараа" гэх шалтгаанаар намаасаа хөөсөн. Харин Л.Болдын ирэх 2020 оны сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан тул өөрөө өргөдлөө өгч байгаа аж. Ийнхүү У.Хүрэлсүхэд "үйлчилсэн" гэх асуудлаас болж намаасаа хөтлөлцөөд хөөгдсөн  тэдний оронд О.Баасанхүүг АН урьж магадгүй байдал үүслээ. О.Баасанхүүгийн хувьд намын дарга Н.Энхбаяртайгаа түнжин муу. Намаараа ч орж гарахаа байсан. Түүний хувьд ирэх сонгуульд аль нэг намаас нэр дэвших нь тодорхой. Гэхдээ мэдээж, унах нүх нь бэлэн байгаа У.Хүрэлсүхийн намд элсэхгүй нь тодорхой. Угаасаа ч У.Хүрэлсүх 2020 оны сонгуульд МАН ялагдсан ч хамаагүй гэдгээ чуулганы индэр дээрээс хэлчихсэн. Тэгэхээр О.Баасанхүүгийн хувьд бүлэггүй болж байгаа АН-ын аврал болж, УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших нүхээ малтаж болох боломж гарч ирж байна. Энэ тохиолдолд С.Эрдэнийн нам Ж.Батзандангүй бол О.Баасанхүү гэсэн бас нэг цодгор хүүтэй болж мэдэх юм.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж