“Google Play” энэ жилийн шилдгүүдээ шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

“Google Play” энэ жилийн шилдгүүдээ шалгарууллаа

“Google Play” энэ жилийн шилдгүүдээ шалгарууллаа

Шинэ оны босгон дээр “Google” компани “Play store”-д хэрэглэгчдийн сэтгэлд хамгийн их нийцсэн энэ жилийн шилдэг аппликейшн, тоглоом, кино зэргийг шалгаруулжээ.

Энэ жил хэрэглэгчдийн таашаалд хамгийн их нийцэж, өндөр үнэлгээ авсан аппликейшнээр “Drops” шалгарсан байна. “Drops”-ийг ашиглан 31 гадаад хэлийг өдөрт багахан хугацаа зарцуулан, хөгжилтэй аргаар сурах боломжтой юм. Харин хамгийн өндөр үнэлгээ авсан тоглоомоор ямар ч маргаангүйгээр “PUBG Mobile” шалгарсан байна.

“Google” компанийн хувьд 2018 онд анх удаа хэрэглэгчдэд хамгийн дуртай аппликейшн, тоглоом, кино зэргээ үнэлэх боломж олгосон учраас “Fan Favorite” буюу “хэрэглэгчдийн хамгийн дуртай” гэсэн ангилалд бас нэгэн шилдгээ шалгаруулжээ. Тус ангиллын тоглоомын төрөлд PUBG Mobile, аппликейшнээр Youtube, харин киногоор Avengers: Infinity war нэрлэгдэв.

Шилдэг таван киног Марвел болон Диснейн уран бүтээлүүд эзэлснээс “Хар Ирвэс” эхний байранд шалгарч, “Thor”, Deadpool 2, “Gumanji”: Ширэнгэн ойд тавтай морил зэрэг кинонууд удаах байруудыг эзэлсэн байна.

Шилдэг олон ангит киногоор “Амьд үхдэл”, шилдэг цахим номоор Майкл Волффын Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор, шилдэг сонсдог номоор Жордан Питерсоны Амьдралын 12 дүрэм шалгарчээ. Та бүхэндээ жагсаалтыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хэрэглэгчдийн хамгийн дуртай:

– Тоглоом: PUBG Mobile

– Аппликейшн: Youtube TV

– Кино: Avengers: Infinity War

Шилдэг тоглоом:

PUBG Mobile

Шилдэг таван кино:

Хар ирвэс

– Avengers: Infinity War

– Thor: Ragnarok

– Жуманжи: Ширэнгэн ойд тавтай морил

– Deadpool 2

 

 

 

Шилдэг таван телевизийн шоу:

Амьд үхдэл

– Их тэсрэлтийн онол

– The Flash

– PAW Patrol

– Riverdale

 

Шилдэг таван цахим ном:

– Майкл Волфф, Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор

– Стифен Кинг, Хөндлөнгийн этгээд

– Боб Вүүдвард, Айдас

– Жордан Петерсон, Амьдралын 12 дүрэм

– Рэйчил Холлис, Бүсгүй минь нүүрээ угаа

 

Шилдэг таван сонсдог ном:

Жордан Петерсон, Амьдралын 12 дүрэм

– Рэйчил Холлис, Бүсгүй минь нүүрээ угаа

– Боб Вүүдвард, Айдас

– Мишель Обама, Becoming

– Стифен Кинг, Хөндлөнгийн этгээд

 

Эх сурвалж: Androidauthority.com

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж