Монголын хөлбөмбөгийн холбооны IV их хурлаар ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчөө сонголоо. МХБХ-ны ерөнхийлөгчөөр А.Ганбаатарыг сонгосон бол дэд ерөнхийлөгчийн сонгуульд П.Болд 23, Б.Буман-Учрал 22, н.Ганхүү 7 санал авсан байна. Нийт төлөөлөгчдийн 50-иас дээш хувийн саналыг хэн ч аваагүй учраас хамгийн олон санал авсан Болд, Б.Буман-Учрал нарын хооронд дахин санал хураалт явуулснаар МХБХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгууль дахин санал хураалт хийж Б.Буман-Учрал 28, П.Болд 23 санал авчээ. Ингээд ОУХМ Б.Буман-Учрал МХБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Мөн МХБХ-ны гүйцэтгэх хорооны гишүүд сонгогдлоо. Гүйцэтгэх хорооны гишүүдийн сонгуульд 16 хүн нэр дэвшсэн бөгөөд найман хүн сонгогджээ.
Гүйцэтгэх хорооны гишүүдийн нэрс:
- Б.Батзаяа ("Хүчит Чулуут" ДМЮ)
- М.Болд ("Сэлэнгэпресс" клуб)
- Д.Даваасамбуу ("Хангарьд" клуб)
- Б.Гансүх ("Хоромхон" клуб)
- Б.Батсайхан ("Хараацай" клуб)
- М.Батболд ("UBU FC")
- Г.Мөнхчулуун ("Эрчим" клуб)
- Б.Болдбаатар ("Дэрэн" клуб)
М.ЯЛАЛТ