Я.Батсуурийг суллах үгүй маргааш шийднэ

Хуучирсан мэдээ: 2015.02.27-нд нийтлэгдсэн

Я.Батсуурийг суллах үгүй маргааш шийднэ

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас  баривчилж, ШШГЕГ-ын харъяа хорих 461 зүгээр ангид саатуулаад байна. Түүнийг 72 цагийн хугацаанд саатуулах зөвшөөрлийг АТГ-ынхан шүүхээс авсан бөгөөд  маргааш  үргэжлүүлэн хорих уу эсвэл суллах уу гэдгийг шийдэх юм. Я.Батсуурийг Эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 265.2-т буюу төрийн бус байгууллагын албан тушаалтан албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

М.ГЭРЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж