УИХ-ын гишүүн Л.Болд намын бүлгээсээ гарах хүсэлтээ бүлгийн дарга Д.Эрдэнэбатад өчигдөр /2018.12.03/өгсөн. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Л.Болд гишүүнийн хүсэлтийг Дээд шүүх рүү явуулж зөвшилцөхөөр болсноо мэдэгдсэн. Мөн түүнийг хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлэхгүй гэдгээ хэлсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа татгалзах өргөдлөө өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэ болон УИХ-ын дарга М.Энхболдод өгнө гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар “Би хуулийн маш тодорхой заалтад үндэслэн бүлгээс гарах хүсэлтээ хүргүүлсэн. Гэтэл миний хүсэлтийг Дээд шүүх рүү явуулж цаг хожиж байна. Мөн УИХ-ын дарга руу явуулахгүй гэсэн. Тиймээс би Ардчилсан намаас гарах өргөдлөө өнөөдөр өгөх гэж байна. 60 тэрбумынханы хармааны хүмүүстэй хамтарч ажиллаж чадахгүй” гэсэн хариултыг өгөв.