Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Даваа гаригт Владимир Путинтэй уулзах төлөвлөгөөтэйгөөр ОХУ-ыг зорих тухайгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Мадуро твиттертэ "Ах, дүү хоёр орны дипломат, найрсаг харилцаа холбоог бэхжүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор ОХУ-ыг зорьж буй"-гаа дурджээ. Тэрбээр “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах нь миний хувьд маш чухал юм” хэмээн нэмж хэлсэн байна.
Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Мадуро улс орныхоо эдийн засгийг өөд татахад ОХУ тусална гэдэгт найдаж буйгаа мэдэгдэж байв. Венесуэл улс нь удаан хугацааны турш эдийн засгийн хямралтай байгаа билээ. Олон улсын валютын сангийн төсөөлснөөр, 2018 онд тус улсын инфляцийн түвшин сая хувьд хүрч болзошгүй байгаа аж.
Эх сурвалж: ТАСС
Холбоотой мэдээ